Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2024/03/28

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 61.1 ирцтэйгээр 09 цаг 06 минутад эхэлж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулав.

Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, Т.Доржханд, Ч.Ундрам нар ажиллажээ.

Ажлын болон ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд нийт 7 удаа хуралдан, төслүүдийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны санал, дүгнэлт гаргах хүрээ хязгаарт багтаан хөндөгдсөн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр нь хэлэлцээд дараах агуулга бүхий саналуудыг бэлтгэснийг Т.Энхтүвшин гишүүн танилцуулав.

Олон улсын санхүүгийн зах зээлд своп гэрээг талууд байгуулахдаа зөвхөн санхүүгийн хэрэгслийг ашиглахаас гадна бусад төрлийн мөнгөн урсгалд орж ирэх боломжтой суурь хөрөнгийг ашигладаг. Дотоодын зах зээлд үүсмэл санхүүгийн хэрэгслийг бий болгож бусад төрлийн хөрөнгөд суурилах боломжийг бий болгох зорилгоор суурь хөрөнгийн своп гэрээний нэр томьёоны тодорхойлолтод нэмж тусгасан байна. Мөн олон улсад хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг банкны хадгаламжийн сертификат нь үнэт цаас хэлбэрээр арилжаалагддагаас гадна энгийн хадгаламжийн шинжийг агуулдаг. Энэ утгаараа хадгаламжийн сертификатын даатгалд хамруулж хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахтай холбоотойгоор төслийн холбогдох зүйлийг өөрчлөн найруулжээ. Үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг этгээдийн тугай зөвшөөрлийн харилцаа холбоотой зохицуулалт, тусгай болон нэмэлт шаардлагуудыг Зөвшөөрлийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох зүйлээр зохицуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.  

Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлд тавих нэмэлт шаардлага гэсэн зохицуулалт бүхий хэсгийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зорилттой нийцэхгүй гэж үзээд төслөөс хасах нь зүйтэй ажлын хэсэг үзжээ.

Клирингийн байгууллага нь төлбөрийн баталгааны сан байгуулах, сангийн эх үүсвэр нь клирингийн гишүүдийн хуримтлалаас бүрдүүлэх төслийн 42.2 дахь хэсгийг өөрчилсөн байна. Мөн төслийн зүйл хоорондын нийцлийг хангах, хуулийн төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлж, нэр томьёог жигдэлжээ.

Төсөлтэй холбогдуулан d.parliament.mn хуудсаар ирүүлсэн 7 санал нэг бүрийг авч хэлэлцэж шаардлагатай 5 саналын агуулгыг хуулийн төслөөр хөндөгдсөн хэсэг, заалтад тусгасан болохыг Т.Энхтүвшин гишүүн танилцуулав.  

Төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39-10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцээд, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
Засгийн газрын хуралдаан болж байна
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 234 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ
Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн дцс, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх EPC гэрээнд гарын үсэг зурлаа
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ
Өнгөрсөн сард цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олгов
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил үргэлжилж байна
Жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тохиолдол 16 хувиар өссөн байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он