Сэтгэгдэл 0

Спортын арбитрын шүүхийн Допингийн эсрэг хэлтсийн ээлжит хуралдаанаар МУГТ Б.Чинзоригийг допинг хэрэглэсэн гэж үзлээ. Ингэснээр Допингийн эсрэг дүрмийг зөрчсөн гэдгийг батлан 4 жил спортын тэмцээн, наадамд оролцох эрхийг нь хасаж, 2023 оны 10-р сарын 4-ний өдрөөс хойших бүх үр дүнг хэрэгсэхгүй болгосон байна.
Энэ сарын 21-ний өдөр Олон улсын шинжилгээний агентлаг, Олон улсын боксын холбоог байлцуулсан сонсгол явуулж улмаар хориотой бодис хэрэглэсэн болохыг тогтоожээ. Хэрэв тухайн тамирчин уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзвэл давж заалдах эрхтэй юм байна.
МУГТ Б.Чинзориг нь “Ханжоу 2022” Азийн наадмын боксын 63.5 кг жинд аваргын алтан медалийн төлөө Тайванийн боксчин Лэй Чү Интэй тулалдан 5:0 онооны харьцаагаар ялалт байгуулсан юм. Олон Улсын шинжилгээний агентлаг тус тэмцээний алтан медаль авсан тамирчдаас допингийн шинжилгээ авахад Б.Чинзоригоос хориотой бодис илэрснийг 2023 оны 10-р сарын 13-ны өдөр тамирчинд мэдэгдсэн байдаг. Тэрбээр энэ явдлаас хойш 7 хоногийн дараа өөрийн фейсбүүк хуудаснаа спортын арбитрын шүүхэд хандахаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Олон улсын шинжилгээний агентлаг
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.