Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Бэлчээр, мал аж ахуй ба газрын доройтлыг бууруулах шийдэлд жендэрийн асуудлыг тусгахыг сайд С.Одонтуяа уриаллаа

2024/12/05

Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 16-р бага хурал /Cop16/ үргэлжилж байна. Өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Жендэрийн  эрх тэгш байдал” сэдэвт сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэллээ.

Уулзалтыг Саудын Арабын Байгаль орчин, Ус, Хөдөө аж ахуйн сайд ноён Абдулрахман Аль-Фадли, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ноён Ибрахим Тиау нар нээлээ. Тус уулзалтыг Финландын Ерөнхийлөгч асан, UNCCD-ийн Газрын Элч, хатагтай Таря Халонен даргалав.
 

“Урам зориг, Инноваци, Саад бэрхшээл" сэдвээр Гэр бүлийн асуудал хариуцсан зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Маймуна К. Алхалил, Олон улсын байгаль хамгаалах холбооны ерөнхийлөгч Эрхэмсэг Разан Аль Мубарак, Нигерийн Эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайд Эрхэмсэг Имаан Сулайман-Ибрахим болон  газрыг нөхөн сэргээх үйлсэд манлайлагч эмэгтэйчүүд илтгэл тавьлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Монгол Улс байгаль орчин, газрын менежментэд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад ач холбогдлыг өгч, бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлж,  хүйсийн ялгаатай өгөгдөл мэдээллийг  цуглуулж, дүн шинжилгээг нарийвчлан хийх ажлыг эхлүүлж байна. Түүнчлэн, бид боловсролыг өөрчлөлтийн үндэс гэж үзэн, мэдлэг, мэдээлэл түгээх зэрэг олон төрлийн сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан бүх хүйсийн хүмүүсийг байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой дадлыг бий болгох замаар чадавхжуулж, идэвхжүүлэхийг зорьж байна гэлээ.  

Үндэсний түвшинд хэрэгжүүлж буй хүчин чармайлт чухал боловч нь цөлжилт, газрын доройтол, гангын асуудлыг шийдвэрлэхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай бөгөөд Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын бүх хөтөлбөрт жендэрийн эрх тэгш байдлыг тусгах санаачилгыг бүрэн дэмжиж байна.

Жендэрийн эрх тэгш байдал бол зүгээр нэг зорилго биш харин газар нутгийн доройтлоос ангижирч, илүү хүчирхэг орон нутаг, нийгмийг бий болгох чухал түлхүүр юм хэмээн онцоллоо.
Та бүхний мэдэж байгаачлан, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулна. Бид СОР16 -ийн шийдвэр, ахиц дэвшлийг үргэлжлүүлэхийн тулд "Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр ба газар” олон улсын эвсэл байгуулах саналыг дэвшүүлж байгаа билээ. Энэхүү санаачилга нь жендэрийн эрх тэгш байдал ялангуяа залуучууд, хүүхэд, эмэгтэйчүүдийн оролцоог байгаль хамгаалах, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд тусгайлан оруулахад чиглэх юм.

Өнгөрсөн 8 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэйчүүдийн форумын үеэр би “Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын бүлэг” байгуулах санаачилгыг гаргасан. Энэхүү бүлэг нь СОР17-ийн үеэр жендэрийн эрх тэгш байдлыг тэргүүлэх чиглэл болгох зорилготой тул Та бүхнийг энэхүү санаачилгад нэгдэхийг уръя. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг бэлчээр, мал аж ахуй ба газрын доройтлыг бууруулах шийдлүүдэд тусгахын төлөө Та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна гэсэн юм.

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он