Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хиймэл оюунд суурилсан технологид шилжих бэлтгэл ажлыг хангаж байна

2024/12/09

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал өнөөдөр боллоо.  

Хурлын эхэнд “И-Монгол академи”-ийн захирал Б.Мягмарнаран мэдээлэл хийв.

Тэрбээр “Засгийн газрын 100 хоногийн хүрээнд “И-Монгол академи” төрийн албан хаагчдын цахим шуудан харилцааны соёлыг нэвтрүүлж, Засгийн газрын хурлын системийг шинэчлэх, төрийн байгууллагын вэб сайтуудыг нэгтгэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн ERP системийг цомхон болгох, хөгжүүлэлт хийв. Тодруулбал, Төрийн байгууллагуудын вэб сайтуудыг нэгтгэх ажил бүрэн дуусаж, 3 байгууллагад тест хийж, 16 яам, 34 агентлагийн админуудад сургалт зохион байгууллаа. Мэдээллээ оруулах хугацаа олгож, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан хуучин вэб сайтын домэйн нэрийг хаах юм. Тэр болтол хуучин сайт нь архивын шинжтэй ажиллана. Түүнчлэн хиймэл оюунд суурилсан технологид шилжих бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд “Чимэгэ” болон “Аствишн” ХХК-тай хамтран ажиллаж байна. Эхний байдлаар 2025 оны нэгдүгээр улиралд дээрх шилжилтийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн” гэж онцоллоо.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Төрийн байгууллагуудын нэгдсэн вэб сайтыг сайжруулах, нэмж хөгжүүлэлт хийх, яамдын дарга, харьяа газар, салбар байгууллагуудын түвшинд тест хийж, мэргэжлийн багаар зөвлөх үйлчилгээ хийлгэх шаардлагатай байна. Админаар дамжин халдлага үйлдэх нь нэмэгдсэн энэ үед олон админтай байх нь өндөр эрсдэл дагуулна. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй байна” хэмээн ярилаа.

Дроны туршилтын бүс байгуулах 5-6 байршлыг тогтоож, эхний ээлжид Дархан-Уул аймаг, Баянзүрх Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулах Засгийн газрын тогтоол гарчээ. Тендер зарлагдаж, ТЭЗҮ хийгдэж байна. Зориулалтаас нь хамаараад зүүн, баруун, говийн бүсэд туршилтын бүс байгуулах боломжтой. Ингэхдээ Батлан хамгаалах, барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлд туршилт хийгдэх юм. Харин энгийн зураг, бичлэг хийдэг сонирхоргчийн дроныг хязгаарлах газрыг тусгаж, системд нь суурилуулна. Мөн дроны операторыг БНСУ-тай хамтран бэлтгэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Улмаар оператор бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж байна. Түүнчлэн гадны улсууд үйлдвэрлэж буй дроноо турших орон зай Монголд бий. Япон, Солонгос зэрэг дрон үйлдвэрлэгч орнуудад онгоц нисдэггүй агаарын орон зай, агаараа экспортлох тухай ч яригдаж байна. Дроны хууль эрхзүйн зохицуулалтыг бий болгохын тулд холбоотой хуулийг хаврын УИХ-ын чуулганаар оруулахаар төлөвлөж байна.

Иргэд, олон нийттэй харилцах 1111 төвийг нийслэлийн лавлахтай нэгтгэх ажлыг Засгийн газраас үүрэг болгосон. “Ухаалаг засаг” төслийн хүрээнд 1111 төвийг нэвтрүүлж байсан. Харин 2013 оноос нийслэлийн бүртгэлийн системийг хөгжүүлж, иргэдээс ирсэн санал, гомдол, өргөдлийг ангилж, холбогдох дарга нартай нь цахимаар холбож, асуудлыг шуурхай шийдвэрлэж иржээ. Тиймээс 1111 төвийг стресс тайлагч газар бус санал, гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэдэг төв болгохоор дээрх шинэчлэлийг хийж байна.

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд дижитал шилжилтийг эрчимжүүлэх, цаасгүй засаг, төрийн байгууллагуудын вэб сайтыг нэгтгэх, дроны туршилтын бүс байгуулах, аппле пэй нэвтрүүлэх зэрэг 6 ажлыг үүрэг болгосон. Мөн төрд байгаа мэдээллийг дахин нэхэхгүй байх, тоон гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэх, И-Монголийн кодыг экспортлох, энэ чиглэлд хувийн хэвшилтэй хамтран ажиллах, шинэ санаачилга нэвтрүүлэхээр ажиллаж байна. ЦХИХХЯ-наас дээрх ажлуудыг эрчимжүүлж, гүйцэтгэл өндөр байна.

Түүнчлэн сайдын шуурхайг дижитал хэлбэрт шилжүүлж,  дарга нарын ирцийг дашбоардад оруулж, нэгтгэх үүрэг чиглэл өглөө. Төрийн албан хаагчдад мэдээлэл нь нээлттэй байдаг, дотоод менежментээ нэмэгдүүлэх шаардлага бий. Өөрөөр хэлбэл, уламжлалт арга барилаасаа салж 2025 оноос сайдын шуурхай хурлыг дижитал байдлаар хийх үүрэг өглөө гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Согтуурсан үедээ эхнэрээ хутгалж гэмтээжээ
“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ
Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй өрхийн хашаанд мод тарина

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ахуйн гал түймрийн 67.1 хувь буюу 1437 нь нийслэлд бүртгэгдсэн байна
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
​Хятадын эрдэмтэд эрчим хүч ялгаруулдаг цемент бүтээжээ
​Засгаас жийгдчихлээ, одоо л хариуцлага тооцох цаг
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2828 болжээ
Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Г.Оргилболд ДАШТ-д дөрвөн жил дараалан түрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно
“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ
Согтуурсан үедээ эхнэрээ хутгалж гэмтээжээ
Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй өрхийн хашаанд мод тарина
Сургуулийн өргөтгөлийг барьж байсан компанийн кран унажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он