Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

"Герман дахь Монголчуудын түүх, соёлын дурсгалууд” номын нээлт боллоо

2024/12/10

Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалууд дэлхийн олон оронд хадгалагддаг бөгөөд, эдгээр дурсгалууд нь судалгааны эргэлтэд бага орж, олон сонирхолтой түүхийн гэрч болсоор өнөөдрийг хүрсэн.

"Дэлхийд тархсан өв” төслийг санаачлагч С.Чулуун 2018 онд анх ХБНГУ-ын Берлин хот дахь Угсаатны зүйн музейн сан хөмрөгтэй танилцаж, тус музейд хадгалагдаж буй Монголын түүх, угсаатны зүй, соёлтой холбоотой сонирхолтой эд өлгийн зүйлсийг үзэж, хамтран нийтлүүлэх хүсэлт тавьснаар “Герман дахь монголчуудын түүх, соёлын дурсгал” бүтээл хэвлэгдэж 12-р сарын 09-нд албан ёсоор номын нээлтээ хийлээ.

Номын ерөнхий редактор, төслийн удирдагч С.Чулуун “Бид төслийг одоогоос 10 гаруй жилийн өмнө эхлүүлж, энэ хугацаанд Монголчуудтай холбоотой түүх, соёлын эд өлгийн зүйлсийг эрж хайх судлан шинжлэх, хэвлэн нийтлүүлэх ажлыг хийсээр 10 гаруй боть цуврал болгон нийтлүүлээд байна. Энэ удаад Герман улсад хадгалагдаж байгаа монголын түүх,соёлын дурсгалуудыг хэвлэн нийтэлж, олон түмэнд түгээж байна. Герман улс бол монголын соёлын өвийг цогцоор нь хадгалж байгаа улс. Дурсгалуудын онцлог нь монголын угсаатны зүй, шашин судлал, XVIII зууны  англи язгууртны гэрэл зураг, XIV зууны үеийн монгол хаадын захидал бичгүүд, хошуудын газрын зураг, XIII-XIV зууны үеийн Ил хаант улсын үеийн зургууд зэрэг сонгодог дурсгалууд орсон бүтээл. Цаашдаа нийт 20 боть хийгдсэнээр дэлхий дахинд байгаа монголын соёлын өвийн дурсгалууд цогцоороо бүтээл болж гарч судалгааны эргэлтэд орж байгаа юм. Энэүү номын нээлтэд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн эрхэм анд Ларс Кристиан Кох Танд гүн хүндэтгэл илэрхийлье. Мөн энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт ойн 50 жил тохиож буй. Энэ хүрээнд Герман дахь монголын соёлын өв, Монгол-Германы хамтарсан судалгааны үр дүнг орчин үеийн техник технологийг ашиглан “Орхоны хөндийн” виртуаль музейн цахим хуудсыг монгол, герман, англи зэрэг гурван  хэл дээр  хүртээмжтэй хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаагаараа онцлог” гэдгийг тодотгов.  

Энэ үеэр номын нээлтэд хүндэт зочноор оролцож буй Хумбольдт Форум дахь Угсаатны зүйн музейн захирал доктор, профессор Ларс Кристиан Кох “Монгол улсын санаачилгаар энэхүү номыг маш богино хугацаанд хэвлүүллээ, ном хэвлэгдсэнээр дараа дараагийн ажлын эхлэлийг тавьж ирэх жил хоёр дахь ботийг хэвлүүлнэ. Манай улсын музейд монголын түүх, соёлтой холбоотой 1000 гаруй  дурсгалууд хадгалагдаж байгаа учраас монголын ард түмэнд үзүүлэх таниулах ажлыг хийх болно. Герман Улсад хадгалагдаж буй Монголын соёлын дурсгалт зүйлсийн цуглуулга нь музейн мэргэжилтнүүд, олон нийтийн анхаарлыг ямагт татсаар ирсэн бөгөөд, манай улс эртнээсээ монголын тухай үзэсгэлэнг гаргасаар ирсэн нь Германы ард түмэн Монголын түүхийг ихээхэн сонирхдог нь харагдаж байна. Нэг зүйлийг онцлон хэлэхэд мэргэжил нэгт эрхэм анд С.Чулуун орчин үеийн музей байгуулж удирдахын хажуугаар цуврал ном гаргах ажлыг хийж амжуулж байгаад гүнээсээ талархаж байна. Чингис хаан Үндэсний музейг агуулгын хувьд гайхалтай хийсэн байна, цагийн дотор Монгол улсын талаарх анхын хичээлийг олж авлаа, бүтэн өдөржин үзвэл монголын талаарх бүрэн дүүрэн мэдлэгийг авах боломжтой юм байна, цаашид музей хооронд илүү ойр хамтран ажиллана гэлээ.  

Герман дахь монголчуудын түүх, соёлын дурсгалууд бүтээлийн онцлог нь Берлиний Угсаатны зүйн музейн Монголын угсаатны холбогдолтой олдворууд,тосон зураг, зан үйлийн бичвэрүүд, хувь цуглуулагчийн болон шашны эд зүйлсийг түүвэрлэн оруулсан.                                                          

Нээлтийн ажиллагаанд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, ХБНГУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ханна Бекер болон бусад албаны хүмүүс оролцож үг хэллээ.

Дашрамд мэдээлэхэд, Герман улсад хадгалагдаж буй Монголын соёлын дурсгалт зүйлсийн цуглуулгааар 1930 онд "Хойд Азийн урлаг, соёл" тусгай үзэсгэлэн, 1933 онд "Монгол ардын аж байдал" тусгай үзэсгэлэн, 1935 оноос эхлэн Угсаатны зүйн музейн байр байсан Königgrätzer Strasse-д Монгол соёлын тухай байнгын үзэсгэлэн,1973 оноос эхлэн байнгын үзэсгэлэнгүүд гарч байсан аж.

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он