Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Google Map системд Монгол Улсын 360 ширхэг мэдээллийг орууллаа

2024/12/12

Зам, тээврийн салбар нь иргэдэд нээлттэй, шилэн яам болох ажлын хүрээнд салбарын нээлттэй өгөгдлүүдийн платформ 2.0 хувилбарыг хөгжүүлж, eRTHub.mn портал сайтаар дамжуулан иргэд, олон нийтэд үйлчилгээ үзүүлэх 33 системыг интеграцлаж байсан цаг саяхан. Тэгвэл энэхүү платформоор дамжуулан энэ онд 45 мянга гаруй хүн хандаж, мэдээ мэдээлэл авсан гэсэн статистик гарчээ. Энэ талаараа “Зам, тээврийн салбарын их өгөгдөл ба Шинэ технологи, инновац” сэдэвт хурлын үеэр танилцууллаа.

Энэ үеэр Зам тээврийн яамны Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Гэрэлням хэлэхдээ “Зам, тээврийн салбар 94 үйлчилгээгээ цахимжуулснаар зорчилт хөдөлгөөнийг ойролцоогоор 70 мянган км-ээр бууруулж, ихээхэн цаг хугацаа, зардал хэмнээд байгаа тооцоо гарсан. Энэ нь нийслэлийн  түгжрэлийн асуудлуудыг шийдэхэд үр нөлөө үзүүлэхээс гадна тээврийн хэрэгслээс агаарын бохирдолд үзүүлэх хувь хэмжээ ч буурч байна.

2024 онд Google map системд Монгол Улсын болон олон улс, орон нутгийн чанартай авто зам, түүний дагуух үйлчилгээний байгууламжууд, түүхэн дурсгалт газрууд, төлбөр авах цэг, амрах цэгийн 360 мэдээллийг панорама зураг хэлбэрээр орууллаа. Энэ нь жолооч, зорчигч, аялагчдад Монгол Улсын авто замын сүлжээний дагуух үнэн бодит мэдээлэл олгохоос гадна, дэлхий нийтэд Google map системээр дамжуулан эх орноо таниулах чухал ач холбогдолтой” хэмээн онцлов.

Мөн Зам, тээврийн яам болон харьяа байгууллагын хэмжээнд албан хэрэг хөтлөлт 100 хувь цаасгүй цахим хэлбэрт шилжиж, бичиг хэргийн зардал, шуудангийн зардал, иргэд байгууллагын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг хялбаршуулан, зорчилт хөдөлгөөн, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулаад зогсохгүй эдийн засгийн ихээхэн үр ашигтай юм.

Түүнчлэн байгальд ээлтэй шинэ техник технологийг нэвтрүүлэх асуудал манай салбарын тэргүүлэх чиглэлд байнга тусгагддаг тул сүүлийн үед дэлхий нийтээр өргөнөөр хэрэглээнд орж буй цахилгаан тээврийн асуудал, устөрөгчийг тээврийн салбарт хэрэглэх зэрэг нь зам, тээврийн салбараас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах юм.

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он