Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

2024/12/13

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төслийн холбогдох зүйлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

Л.Мөнхбаатар гишүүний энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Төсөл дэх зохицуулалттай холбоотой асуудлаар Б.Пүрэвдорж гишүүн байр сууриа илэрхийлсэн бол Х.Баасанжаргал гишүүн хуульд өөрчлөлт оруулснаар үүсэх үг дагаварын талаар тодруулсан. Мөн тэрбээр улс төрийн нам нь ардчиллын суурь бүтэц, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг зохион байгуулалтаар хангадаг. Энэ бүтцийн үйл ажиллагаа хариуцлагатай байж гэмээ нь иргэдийн засаглах эрхийг хангах, төрд итгэх итгэлийг өсгөхөд их чухал үүрэгтэй. Тиймээс намууд хуулийг хэрэгжүүлнэ хэмээн найдаж байна гэлээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулахдаа “Төслөөр зөвхөн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын хуулийн 2 дугаар зүйл дэх намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээ авч, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх хугацааг өөрчилж байгаа” хэмээв. Цаашдаа дахиж хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулахгүйгээр, хэрэгжилтийг хангах шаардлагатай гэдэг хариултыг өгсөн. Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд 7 нам дүрмээ шинэчилж, бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлээд байгааг энэ ташрамд дуулгасан. 

Ө.Шижир гишүүн, төсөл дэх хуулийн хугацааг дахин өөрчилж, тухайн заалтын хэрэгжих хугацааг дахин хойшлуулах саналыг намууд гаргавал хэрхэх талаар тодруулсан. Улс төрийн намын тухай хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд дагаж мөрдөх журмын тухай хуулиар тус хуулийн хэрэгжилтийг хангуулах, үүрэгжүүлэх зохицуулалтыг хуульчилсан. Төслийг батлаад, хэрэгжүүлсний дараа цаг хугацаандаа дүрмээ шинэчлээгүй, хуулиа мөрдөөгүй намыг бүртгэхгүй. Иймд намууд хариуцлагатай байх ёстой, дахиж дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах ойлголт байж болохгүй гэдэг хариултыг Н.Учрал сайд өгсөн.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хэлэхдээ “Намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлээд Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг сунгах шаардлагыг парламентад суудалгүй намуудаас хүссэн. Энэ дагуу нэг жилээр сунгаж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө одоо бүх нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээж байна. Дахин сунгахгүй байх нь зүйтэй” гэв. Мөн тэрбээр Үндсэн хууль дахь “…Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна…” гэсэн хэсэг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих хугацаатайг сануулж байв. Сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй гэдэг нь статистикаар 22.000 орчим гишүүнтэй нам л улсын хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулах юм байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байдаг 37 нам үүнийг анхаарч, хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагатайг хэлсэн. Мөн 2 болон түүнээс дээш сонгуульд оролцоогүй намыг идэвхгүйд тооцох, намын удирдах байгууллага, төлөөллийн төв байгууллагаа 5 жил тутам хуралдуулах, эс бол идэвхгүйд тооцох зэрэг олон шаардлагыг хангах үүрэг хүлээж байгааг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин улс төрийн намуудын төлөвшлийн талаар байр сууриа илэрхийлээд, энэ талаарх бодлогыг тодруулж Н.Учрал сайдаас хариулт авсан.

Улс төрийн 12 намаас дагаж мөрдөх журмын тухай хуулийн хугацааг хойшлуулах санал гаргасан гээд, цаашид мөрдөгдөж буй хуулийг хэрэгжүүлээгүй намууд улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно гэдэг хариултыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга өгөв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг.

Энэ дагуу Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 97 гишүүний 87 нь дэмжин баталсан. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын гаргасан саналаар Д.Амарбаясгалан дарга хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулав. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
Нидерландын Засгийн газар Монгол Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахыг зөвшөөрлөө
Биеэ авч авах чадваргүй үед нь цагдаагийн алба хаагч байна гэж итгүүлэн залилжээ
Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байгаа тул иргэн бүр сонор, сэрэмжтэй байхыг анхаарууллаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1789 болжээ
Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий ассамблей Кувейт Улсад зохион байгуулагдлаа
​Монголбанкны ашиг нь ч, зардал нь ч нэмэгджээ
Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
"Хан-Хэнтий" тусгай хамгаалалттай нутагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно
Телеграмм олон нийтийн сүлжээнд 69 сая төгрөг шилжүүлж, залилуулсан хэрэг гарчээ
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
ОХУ-ын Эрхүү мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхантай трамбай зэрэг төслийн талаар санал солилцлоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он