Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монголд анх удаа тарифт цалингийн хамтын хэлэлцээр байгууллаа

2024/12/16

Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын голлох салбар болох стратегийн ач холбогдол бүхий ноолуурын салбарт олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, суурь зарчимд нийцсэн цалин хөлсний нэгдсэн системийг нэвтрүүлэхээр Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сан хамтран “Тарифын хэлэлцээр” төслийг амжилттай эхлүүллээ.

Энэ нь Монголд анх удаа олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцүүлсэн тарифт цалингийн хамтын хэлэлцээр болж байна.

Уг тарифын хэлэлцээрээр нэг талаас ажилтны төлөөлөл, нөгөө талаас ажил олгогчдын төлөөлөл хооронд нийгмийн түншлэлийн хүрээнд, хэлэлцээр хийх замаар цалин хөлсийг тухайн жилийн салбарын эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоодог бөгөөд энэхүү хэлэлцээрийг дагаж мөрдөж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн хүрээний суурь эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх сонгодог тогтолцоо юм.

Ноолуурын салбарын 230 гаруй ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг үйлдвэрлэлийн шат, дамжлага бүрээр нарийвчлан гаргаж, Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолтод нийцүүлэн, ажил мэргэжил бүрд тавигдах мэдлэг, ур чадварын шаардлага, хүчин чармайлт, хариуцлага, хөдөлмөрийн нөхцөл зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн бүлэглэж, цалингийн итгэлцүүрийг тогтоон, ажил мэргэжлийг үнэлэх аргачлал, ноолуурын салбарын жишиг цалин хөлсний тарифын сүлжээг боловсруулан ажил олгогч нарт хүргүүлээд байна.

Уг цалингийн системийг салбарын түвшинд нэвтрүүлснээр ноолуурын салбарт зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны үндэслэл бүхий цалин хөлсний нэгдсэн системтэй болох юм.

Ингэснээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцуудыг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн зах зээл дээрх шударга өрсөлдөөнийг дэмжих, ажилтны мэргэжил, ур чадварыг хэмжих, үнэлэх, хөдөлмөрийн норм, норматив тогтоох арга аргачлалыг нарийвчилж, боловсронгуй болох зэрэг эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж үзэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он