Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

2026 оноос элсэлтийн шалгалтын журамд өөрчлөлт оруулна

2024/12/19

УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын байнгын хорооны 12 дугаар сарын 18-ны хуралдаанаар боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ерөнхий мэдээлэл, түүнчлэн боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсов.

Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын засаглал, удирдлагыг илүү мэргэшсэн, бодлогын тогтвортой хэрэгжилтийг хангах, олон талын оролцоог хангах зорилгоор үндэсний болон мэргэжлийн зөвлөлийг байгуулсан тухай танилцуулаад тэгш хамруулах сургалтын үр дүнд Монгол Улсын болон гадаад оронд сүм хийдэд шавилан сууж буй 500 гаруй хүүхдийг нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуульд төвлөрүүлэн ерөнхий боловсрол эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тохируулга хийсэн. Эрх нь хязгаарлагдсан залуучууд анх удаа элсэлтийн шалгалт өгч, дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн цахимаар суралцаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй 2-18 насны хүүхдийн 78.9 хувь нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсролд хамрагдаж байна. Түүнчлэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд заасны дагуу энэ хичээлийн жилд суралцагчийн эрүүл мэндийн үзлэгийг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулж, 6 настнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрууллаа гэв. Мөн тэрбээр  Боловсролын багц хуулийн хамгийн чухал шинэчлэлийн нэг болох “Багшийн 3 тулгуурт бодлого”-ын хэрэгжилтийн талаар онцоллоо. Түүний дараа боловсролын цахим шилжилт, санхүүжилтийн болон үнэлгээний шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай, Дээд боловсролын тухай хуулиудын хэрэгжилтийг танилцуулсан.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Алтаншагай, Ч.Ундрам, Ш.Бямбасүрэн, Д.Бум-Очир, С.Эрдэнэбат нар сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хэрхэн хэрэгжиж буйг, боловсролын байгууллагын  аж ахуй, үйлчилгээг хариуцдаг ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хангамж ямар байгаа талаар, хотын төвийн ачаалал ихтэй багш нарт нэмэлт урамшуулал өгөх боломж буй эсэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын болон орон нутагт буй их, дээд сургуулиудын чанарыг сайжруулах бодлогын талаар асуув.

Боловсролын сайд П.Наранбаяр, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдыг бусдаар гүйцэтгүүлэх ажил албанд шилжүүлэх бодлогыг баримталж байна. Гэхдээ боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын асуудлыг сайн ярилцах шаардлагатай. Алслагдсан аймаг, сумдад ажиллаж буй багш нарт нэмэгдэл цалин хөлс өгч байна. Гэхдээ хотын төвийн сургуулиудын ачааллыг тооцож багш нарт нэмэгдэл өгөх боломжийг цаашдаа тооцож үзэх нь зөв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын чанарын асуудал 61 хувьтай буюу хангалттай бус байгааг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж, арга хэмжээ авна. Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын бодлогын дагуу хөдөө, орон нутагт буй их, дээд сургуулийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах  арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрам, элсэлтийн ерөнхий шалгалт бол хүүхдийн хувь заяаг нэг өдөр л шийддэг. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн шалгалтад тэнцээгүй бол хасагдаад хүссэн сургуульдаа орох боломжгүй болдог. Тиймээс хүүхэд өөрийн хүссэн хэмжээндээ хүртэл шалгалтыг хэдэн ч удаа өгөх боломжийг бүрдүүлэх ёстой. Эцэст нь тухайн хүүхэд зорилгодоо хүрсэн үедээ дараагийн шатны боловсрол эзэмших сургуульдаа элсдэг олон улсын жишгийг хэрэгжүүлэх боломж буй эсэх талаар асуув. Ажлын хэсгээс, 2026 оноос элсэлтийн шалгалтын журамд өөрчлөлт оруулна. Элсэлтийн шалгалтад суралцах ур чадварын шалгалт нэмээд олон удаа өгдөг байхаар төлөвлөж байна гэж хариуллаа. Байнгын хорооны гишүүд танилцуулгатай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.  

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он