Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ирэх онд Япон улс Монгол Улсад цэргийн дэвшилтэт зэвсэг, технологи нийлүүлнэ

2024/12/20
armyrecognition.com – Энэ сарын 18-нд/2024-12-18/ Монгол Улс, Япон улсын хооронд батлан хамгаалахын төхөөрөмж, технологи шилжүүлэх бололцоог бүрдүүлэх түүхэн бичиг баримтыг албан ёсны болголоо. Уг зөвшилцөлд Япон улсаас Улаанбаатар хотод суугаа элчин сайд МАсару Огасавара, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт нар гарын үсэг зурснаар талуудын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх итгэл үнэмшлийг бататгаж өгөв. Японы Гадаад хэргийн яамнаас энэхүү зөвшилцөл нь олон улсын энхийг сахиулах, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хоёр орны хамтарсан батлах хамгаалахын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ цэргийн зэвсэг, техникийг буруугаар ашиглах, гурав дагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх явдалд хатуу чанга хяналт тавихаар болж байна.

Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсын стратегийн хэрэгцээнд нийцсэн батлан хамгаалахын хэд хэдэн дэвшилтэт системийг шилжүүлэх өгөх юм. Хэрэгжилтийн хүрээнд FPS-3 радартай төстэй агаар болон газрын байн байрлалыг нарийвчлан тогтоох, илрүүлэх гурван хэмжээст ажиглах радар багтаж магадгүй. Өмнө нь буюу 2016, 2021 онд Японы талаас Филиппин, Вьетнам зэрэг улсад ижил, төстэй систем нийлүүүлж байсан юм. Энэхүү систем нь Монол Улсын хил залгаа ОХУ, БНХАУ-ын өргөн уудам зурвас бүсийг үр дүнтэй хянах боломжтой болно.

Оптик болон хэт улааны туяаны мэдрэгчээр тоноглосон тагнуулын дронуудыг Монгол Улсад шилжүүлэх талаар ч гэрээнд заажээ. Цэргийн ажиллагаанд ашигладаг Yamaha RMAX дроныг газрын бартаа саад ихтэй алслагдмал хязгаар нутгийг ажиглах, хянахад тохиромжтой. Япон улс 2019 онд үүнтэй ижил системийг Индонез улсын далай, тэнгисийн батлан хамгаалах салбарт нийлүүлж байжээ.

Цаашид Япон улс 2015 онд Энэтхэг улстай байгуулсан гэрээний дагуу тус улсад нийлүүлсэнтэй төстэй хамгаалалт өндөртэй харилцаа холбоо, удирдлага, хяналтын системүүдийг Монгол Улсад шижлүүлэн өгч магадгүй юм. Цэрэг армийн удирдлага, зохион байгуулалтад чухал үр нөлөөтэй эдгээр технологи нь Монгол Улсын бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулахын зэрэгцээ орон нутаг учирч болзошгүй аливаа заналхийллээс сэргийлэх чадамжийг нэмэгдүүлэх сайн талтай. Дээр нь, 2018 онд Сингапурт нийлүүлсэнтэй төстэй кибер хамгааллын төхөөрөмжүүдийг Монгол Улсад шилжүүлэн өгснөөр тус улсын цэргийн амин чухал дэд бүтцийг кибер халдлагаас хамгаалах боломж бүрдэнэ.

Цаг уур гэх мэт байгалийн хүчин зүйлд тэсвэртэй, эдэлгээ даах, туулах чадвар өндөртэйгээрээ олон улсад алдартай Toyota Mega Cruiser зэрэг цэргийн тусгай мэргэжлийн зориулалттай тээврийн хэрэгслүүдийг шинэ түүхэн гэрээний дагуул Монгол Улсад шилжүүлэн өгнө. Филиппин улсын цэргийн ажиллагааг хурдан, шуурхай болгох зорилгоор 2020 онд дээрхтэй төстэй цэргийн тээврийн хэрэгслүүдийг Япон улсаас шилжүүлэн өгч байлаа. Монгол Улстай байгуулсан гэрээний хэрэгжих хугацаанд Япон улсаас бүс нутгийн батлан хамгаалахын стратеги, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хөшүүрэг болох зорилгоор  2014 оноос хэрэгжиж эхэлсэн цэргийн төхөөрөмжийн экспортын хорио цээрийг суллаж, дэмжлэг үзүүлнэ. Монгол Улс, Японы хооронд байгуулсан батлан хамгаалахын шинэ, түүхэн гэрээ 2025 онд хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын зэвсэгт хүчний бэлэн байдал, ажиллагааны чадамжийг сайжруулах, хөтөлбөр төсөл боловсруулах бэлтгэл, сургуулилтуудыг зохион байгуулна гэжээ.

Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарыг хөгжүүлэх дундын сонирхлын үүднээс Монгол, Японы цэргийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаа билээ. Энэ хандлага нь Монгол Улсын хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-аас бусад улстай дотно харилцах зорилготой “гурав дагч хөршийн бодлого”-той уялдаж байгаа юм.

Цаашилбал, Монгол Улс нь 2012 оноос НАТО-гийн хамтын ажиллагааны хөтөлбөр, тэр дундаа Батлан хамгаалахын боловсрол дээшлүүлэх хөтөлбөрт идэвхтэй оролцож байгаа нь тус улсын зэвсэгт хүчний бэлтгэл сургуулилтын системийг шинэчилж, холбоотон орнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах зорилготой.

Монголын зэвсэгт хүчин ойролцоогоор 10,000 гаруй идэвхтэй албан хаагчтайн дээр 137,000 орчим бэлтгэл хүчтэй, агаарын хүчний хязгаарлагдмал хүчтэй, гол төлөв хуурай замын зориулалттай. Тус улс ДНБ-ийхээ 1.4%-ийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг. Монгол Улс нь 2000-аад оноос хойш олон улсын энхийг сахиулах хүчинд нэгдэж, Афганистан, Косово, Африкийн орнуудад явуулсан ажиллагаанд тогтмол оролцож, олон улсын тавцанд гарч даян дэлхийн аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж буй юм.

Холбоотой мэдээ

Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг баавгай үзэгджээ
Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг баавгай үзэгджээ
Т.Даваадалай: Улаанбаатар хотыг нэгдсэн стандарттай, хүртээмжтэй хот болгоход анхаарч ажиллаж байна
Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ Овоо”ХК-ийн уурхайд ажиллав
Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай санал солилцлоо
​Эрэл мухардсан уулзалт
"Эрдэнэс Тавантолгой" ХК биржээр дамжуулан 819.2 мянган тонн нүүрс борлууллаа
А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ
Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ
Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
Өчигдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 5 иргэнийг илрүүлжээ
Чингэлтэй дүүргийн 6 байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсныг нүүлгэн шилжүүлж байна
“Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг дуудлага худалдаагаар худалдана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он