Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Хилийн усыг хамгаалах, ашиглах“ тухай хэлэлцээрийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн хуралдаан болно

2024/12/21

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан Москва хотноо (2024.12.20) амжилтай болж өндөрлөлөө.

Хуралдаанд Монголын талаас Засгийн газрын холбогдох яам, газруудаас гадна банк, санхүү, цахим худалдаа, боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, бизнесийн зэрэг олон салбарыг хамарсан нийт 60 орчим төлөөлөгч оролцлоо.

Хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой өргөтгөсөн хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэн, зарим чухал тохиролцоонд хүрлээ.
 

Тухайлбал:

-Банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх;
-Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хоёр улсын “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд хийж, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх;
-Шинэ төмөр зам барих чиглэлээр хамтран ажиллах;
-Эрчим хүчний хамтын ажиллагааг бодитойгоор урагшлуулах;
-Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах;
-Манай улсын нутаг дэвсгэр дээр усан барилга байгууламж барих төлөвлөгөөний хэрэгжилт зэргийг хэлэлцлээ.

Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны өмнө Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Газрын хэвлийн ашиглалтын болон Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссууд, Аж үйлдвэрийн асуудлаарх, Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх болон Тээврийн ажлын хэсгүүд болон “Хилийн усыг хамгаалах, ашиглах“ тухай хэлэлцээрийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн хуралдаануудыг тус тус зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдааны дүнгээр Протокол байгуулж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан А.А.Козлов нар гарын үсэг зурлаа. Цаашид энэхүү Протоколд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан онцолсон.
Үүнээс гадна Монгол Улс, ОХУ-ын  холбогдох байгууллага хооронд 3 баримт бичигт гарын үсэг зурав.

Монгол Улс олон улсын гадаад харилцаанд идэвх санаачилгатай оролцож, улс орныхоо эрх ашгийг хамгаалж, аюулгүй байдлыг бэхжүүлж, хөрш улсуудтайгаа уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, дэлхий нийттэй хөл зэрэгцэн урагшлах Монгол төрийн бодлого тасалдах ёсгүй.

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он