Сэтгэгдэл 0

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой иргэдийг цэвэр агаарт амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлж, "Сүхбаатарын талбай-Скай ресорт", "Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд нэмэлт автобусыг энэ сарын 21-ний өдрөөс явуулж эхэлсэн.
“Офицеруудын ордноос Тэрэлж” чиглэлд том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр, “Сүхбаатарын талбайгаас Скай ресорт” чиглэлд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчиж байна.
Цаашид нэмэлтээр 6 чиглэлд тусгай зориулалтын автобусыг гаргахаар төлөвлөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.