Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Дэлхийн банкны мах, сүүний чиглэлийн үхэр өсгөх хөтөлбөр хэрэгжихэд бэлэн боллоо

2024/12/26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь сонгогдсон байршилд малын эрүүл мэнд, ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

Уур амьсгалын өөрчлөлт, ган, зудын давтамж, бэлчээрийн даац хэтрэлт, малын тооны хэт өсөлт зэргээс шалтгаалан мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэн, төвлөрсөн хот суурин газрын хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, эрчимжүүлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

Тиймээс Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс “Мал сүргийн бүтээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг Сэлэнгэ, Булган, Төв аймгийн зарим сумдад хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөр нь зорилтот орон нутгийн махны болон сүүний үхрийн үүлдэрлэг байдал, ашиг шимийн гарц, чанарыг дээшлүүлэх зорилготой бөгөөд цаашид өндөр ашиг шимт үүлдрийн үхрийн цөм сүрэг бүрдүүлэн цэврээр нь сонгон үржүүлэх, түүний үр, хөврөлийг шилжүүлэн суулгах дэвшилтэт аргыг ашиглан үхэр сүргийн хээлтүүлэг, төллөлтийг технологийн дагуу удирдаж, аж ахуйн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн үйл ажиллагааны эхлэл болж Монгол нутагт нутагшуулан үржүүлж буй махны чиглэлийн өндөр ашиг шимт Сэлэнгэ, Казакын цагаан толгойт, Герефорд үүлдрийн 250 толгой гунж, 100 толгой бухыг махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид нийлүүлж дэмжлэг үзүүлэхэд бэлэн боллоо.

Хөтөлбөрт хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж нь тус үхрийг цэврээр нь үржүүлж, төлийг нь чиглэлтэй өсгөн бойжуулах замаар өөрсдийн цөм сүргийг бүрдүүлж, гурван жилийн дараа ижил нас, хүйсний үхрийг эргүүлэн өгснөөр дараагийн малчид уг хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэх юм. Үүний үр дүнд төвийн бүсийн үхэр сүргийн махан ашиг шимийг 10-15 хувиар нэмэгдүүлэх болно. Ийнхүү махны чиглэлээр төрөлжсөн үүлдрийн үхрийн махлаг, түргэн өсөлттэй шинж чанарыг ашиглан үхэр сүргийн махан ашиг шимийг нэмэгдүүлж, үхрийн махны эрэлт хэрэгцээг хангахад бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он