Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг даваа гарагт нээнэ

2024/12/27

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээж, нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхэлнэ. Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын авто тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан албаны дарга Э.Ниндэвээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлт батлагдсантай холбоотой энэхүү системийг боловсруулж гаргаж байна. 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс иргэдээс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Тиймээс арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. Систем маш энгийн, ойлгомжтой харагдана. Иргэд төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн нэгдсэн систем E-mongolia-д нэвтэрч систем рүү орно. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэлээ.

Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системээс харах боломжтой юм. Тухайлбал, “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 74.1 хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна” хэмээн тус системд бүртгэгджээ.

Холбоотой мэдээ

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
“Бизнесээ томруулъя” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Ази тивийн сүүний түншлэлийн “Сүүний хоршоо” цахим хэлэлцүүлэг болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ази тивийн сүүний түншлэлийн “Сүүний хоршоо” цахим хэлэлцүүлэг болно
Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрүүл бяцхан шүд" аян үндэсний түвшинд хэрэгжинэ
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
Үхрийн махны үнэ 0.2 хувиар буурчээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтыг өөрчиллөө
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтээр Сонгуулийн ерөнхий хороо тэргүүллээ
Татварын ерөнхий газар жендэрийн тэгш байдлын олон улсын гэрчилгээний болзол хангалаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсад айлчилна
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна
Авлига тэмцэх газар 164 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2682 болжээ
2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Засгийн газар хуралдаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он