Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Д.Мөнхбаатар: Улаанбаатар хотод яндангүй бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

2024/12/30

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, төвлөрсөн гурван хогийн дээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд ирэх сарын 15-нд батлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг хууль батлагдсанаар Улаанбаатар хотын яндангүй бүсийг тогтоох эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр ирэх онд нийт 40.000 айлыг хийн түлшинд шилжүүлнэ. Мөн их, дунд багтаамжийн 1278 автобус бүртгэлтэй байгаагаас өдөрт 1130 автобус иргэдэд үйлчилдэг. Ирэх онд 1016 автобусыг газны хэрэглээнд шилжүүлнэ” гэв.

Түүнчлэн ирэх оронд 4400 орчим айлыг орон сууцанд хамруулна. Тодруулбал, Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 520 орон сууц, дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 3’858 орон сууц ашиглалтад орох юм.

Түүнчлэн гэр хорооллыг орон сууцжуулан хотын төвлөрлийг сааруулан нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд дэд төвүүдийг бий болгон иргэдийг эрүүл, аюулгүй орчинд стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 41,584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн хүрээнд 12,719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • 2025 оны Засгийн газраас "Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг уялдуулан хуулийн хугацаанд нь гарган батлуулах,
  • Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,
  • Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах,
  • Байгууллагууд гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг мөрдөж ажиллах,
  • Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, инженер хангамжийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа, шуурхай бэлэн байдлыг хангаж ажиллах зэрэг үүрэг өгсөн юм. 

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он