Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх, үндэсний стратеги боловсруулах ажлыг эхлүүллээ

2025/01/03

Монгол Улс 2024 онд “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индекс”-ээр 11 байр урагшилж, 188 орноос 98 дугаарт эрэмбэлэгдсэн талаар Oxford Insight байгууллагын гаргасан судалгаанд дурджээ.

Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индексийг гаргахдаа Засаглал, технологи, өгөгдөл ба дэд бүтэц гэсэн үндсэн 3 шалгуурын хүрээнд 10 үзүүлэлтийг хамруулдаг аж.

№ Шалгуур 2024 2023 2022 2021 2020
1 Засаглал 36.94 35.83 35.21 33.45 27.02
2 Технологи 26.78 27.71 26.68 27.24 26.27
3 Өгөгдөл ба Дэд бүтэц 63.36 38.99 49.76 50.90 60.09

Үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй харвал:

№ Үзүүлэлт 2024 2023 2022 2021 2020
1 Алсын хараа 0 0 0 0 0
2 Засаглал ба Ёс зүй 52.10 45.20 43.06 39.74 32.31
3 Дижитал ур чадвар 53.57 58.61 58.58 37.72 40.11
4 Дасан зохицох чадвар 42.08 39.50 39.19 56.34 35.65
5 Төлөвшил 17.26 18.67 18.26 17.94 8.69
6 Инновацын чадамж 36 31.31 24.85 36.24 35.50
7 Хүний нөөц 27.09 33.15 36.92 27.53 34.62
8 Дэд бүтэц 34.44 26.91 26.91 30.92 44.35
9 Өгөгдлийн хүртээмж 85.19 62.06 62.06 53.34 57.57
10 Өгөгдлийн төлөөлөх чадвар 70.46 71.31 60.29 68.45 78.35

Дэлгэрэнгүй статистик мэдээллээс харахад, Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын үзүүлэлт жил ирэх бүр тодорхой хэмжээнд өсөлттэй байгаа ч “алсын хараа” байхгүй буюу 0 үнэлгээ авч байгаа нь тус индексийг хойш татах  шалтгаан болж байна.

Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр oxford insight байгууллагын албан ёсны аргачлалаар Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын дэлгэрэнгүй үнэлгээг хийлгэж байна. Үүний зэрэгцээ, Хьюстоны их сургуулийн боловсруулсан “Framework and Foresight” аргачлалаар Монгол Улсын хиймэл оюун ухааны алсын харааг тодорхойлох ажлыг эхлүүлээд байна. Энэ аргачлалын ач холбогдол нь хамтын оролцоог нэмэгдүүлэх замаар ирээдүйн хэтийн төлөвийг урьдчилан харах үйл явцыг сайжруулах, хувилбаруудыг боловсруулах, үр дагаврыг судалдгаараа онцлогтой.

 

 

Тус аргачлалын дагуу, хиймэл оюун ухааны хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлын талаарх санал, шүүмжийг нээлттэйгээр салбарын эрдэмтэн, судлаачид болон хувийн хэвшлийн төлөөллүүдээс цуглуулж байна. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улс ирэх хоёрдугаар сард “Хиймэл оюун ухааны үндэсний стратеги” олон улсад албан ёсоор зарлах юм.  

Хиймэл оюун ухаан нь ойрын ирээдүйд дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх бөгөөд Засгийн газрууд хиймэл оюун ухааныг ашиглах бэлэн байдлыг хангах нь технологиос үүдэлтэй учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, худалдаа, үйлдвэрлэл, аюулгүй байдал зэрэг олон салбарт өрсөлдөх давуу талыг олж авч, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах давуу талтай юм.

Монгол Улсын хиймэл оюун ухааны үндэсний стратеги боловсруулах ажилд саналаа өгөхийг хүсвэл ЭНД дарж өгөх боломжтой.

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он