Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2025/01/08

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүн төвтэй үзэл санаа бүхий нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил” санаачилгыг дэвшүүлсэн.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд “Олон ургалч үзэл бүхий дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлнэ” хэмээн тусгасан билээ. Мөн их, дээд сургуулийн оюутнуудыг парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах хөтөлбөрийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээр ахлуулан байгуулсан юм.

Эдгээр бодлого, үйл ажиллагааны хүрээнд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрийн 3 ба түүнээс дээш түвшний оюутнуудад зориулсан “Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөрийг энэ сарын 16-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулах гэж байна. Оюутнууд хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, УИХ-ын гишүүд, албан хаагчид, бусад салбарын оюутан залуустай харилцаа холбоо тогтоох, УИХ-ын Байнгын хороодын өдөр тутмын болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах юм.

Хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар УИХ-ын даргын 2024 оны 331 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын оюутны холбоо тус тус ажиллах юм.

Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнууд Open Parliament 2025 линкээр нэвтэрч, мэдээллээ энэ сарын 13-ны өдрийн дотор ирүүлэх боломжтой. 

Зохион байгуулагчид хөтөлбөрт хамрагдах хүсэлт ирүүлсэн оюутнуудын материалтай танилцаж, оюутан тус бүрийг 1-5 оноогоор дүгнэн эхний 100 оюутныг шалгаруулж, хөтөлбөрт хамруулах бөгөөд дадлагажигч оюутнуудад ажилласан хугацааны цалин, сертификат олгох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй
Монголын оюутнууд дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах түүхэн боломж нээгдлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Дэд зөвлөл хуралдав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй
Монголын оюутнууд дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах түүхэн боломж нээгдлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Дэд зөвлөл хуралдав
Буйр нуурт усан замын тээврийн “Хяналтын пост” ашиглалтад орлоо
Эрдэс баялгийн салбар, ашигт малтмалын чиглэлд Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал дэвшүүлэв
АТГ: Нийтийн албанд томилогдох 520 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
С.Амарсайхан: ШШГЕГ-т нууц тагнуулын байгууллага ажиллаж, хар тамхи, хууль бус алт олборлолтоо хамгаалдаг
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав
Монгол Улсын босоо тэнхлэгийн тээврийн коридорыг өргөжүүлэх, тээвэр, логистикийн стратегийн ач холбогдолтой авто замын төслүүдийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлнэ
Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалт болж байна
21 дүгээр хорооллын уулзвар, Баянхошууны тойрогт замын цагдаагийн 2 кубон (түр байр), Эмээлтэд онцгой байдлын 1 кубоныг байршуулж ажиллуулна
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
С.Ганбаатар: Ерөнхий сайд хувийн сургуультайгаа холбогдсон асуудалд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой
Б.Энхбаярын дараагийн золиос хэн бэ?
Монгол болон Санкт-Петербург хотын найрамдлын төгөл байгууллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он