Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

2025/01/09

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 338 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Найдалаа, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Б.Уянга, Г.Уянгахишиг, Да.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Б.Энхбаяр, С.Эрдэнэбат нар ажилласныг дурдлаа.

Мөн тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн зүгээс төслийн 1 дэх заалтад тусгагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн дугаар солигдсоныг өөрчлөх, тогтоолыг дагаж мөрдөх огноог тодорхой болгох талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд бэлтгэсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг тогтоолын төсөлд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулахад баримтлах зарчмыг тодорхой болгох талаар дэд заалт нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаж, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөх тухай найруулгын санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр саналуудыг дэмжсэн гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг төслийн 1 дэх заалтын “төрийн эзэмшлийн 34 хувийн” гэсний дараа “энгийн” гэж нэмж, мөн заалтын “10 хувийн” гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30-аас доошгүй хувийг олборлолтын сөрөг нөлөөлөлд өртөж буй аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн санд хуваарилах эрх зүйн үндсийг бий болгох чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслийн хавсралтын “40-50 хүртэл 0.5%” гэснийг “40-өөс дээш 5 хувь” гэж өөрчилж, “50-иас дээш 5 хувь” гэсэн мөрийг хасах гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүйг онцоллоо.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, О.Батнайрамдал, С.Ганбаатар, А.Ганбаатар, Б.Уянга, А.Ундраа, Б.Жаргалан нарын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 7 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 1 дэх заалтын “MV-018915 дугаартай “Дулаан-Уул” гэснийг “MV-018916 дугаартай “Дулаан-Уул" гэж, “MV-018916 дугаартай “Зөөвч-Овоо” гэснийг “MV-018915 дугаартай “Зөөвч-Овоо" гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.4 хувь нь дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг төсөлд “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасны дагуу энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэхэд дараах зарчмыг баримтална гээд төрийн эзэмшлийн 10 хувийн давуу эрхийн хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 10 хувьтай тэнцүү байх, нийт гаргасан энгийн болон давуу эрхийн хувьцаанд эзлэх төрийн эзэмшлийн хувь хэмжээг 10 хувиас бууруулахгүй байх” гэсэн агуулгатай 2 дахь заалт нэмэх, мөн төслийн 3 дахь заалтыг “Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй" гэж өөрчлөх санал тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Иймд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Холбоотой мэдээ

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол болж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол болж байна
ОХУ-ын Эрхүү мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхантай трамбай зэрэг төслийн талаар санал солилцлоо
Хур тунадас нийт нутгийн 40 гаруй хувьд дунджаас бага орсон байна
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр 114 сая төгрөгийн үрийн буудай арилжаалагджээ
Э.Анхбаяр: Дөрвөн сартай хүүхэд улаанбурхан өвчнөөр эндлээ
​З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноожээ
"Гар утсаараа яриулаач" гэж хуурч, орц руу дагуулан орж, эд зүйлийг нь дээрэмдэж, шатнаас гавлажээ
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсжээ
Алслагдсан 13 цэгт үе шаттайгаар 5G сүлжээг асаана
​Японы эрдэмтэд давстай усанд задардаг шинэ хуванцар бүтээлээ
​Алтны ханш буурч эхэллээ
Хаврын тариалалтад 32.0 мянган тонн буудайн үр бэлэн байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он