Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Шатар сонирхогчдын УАШТ-ий шигшээ тоглолт эхэллээ

2025/01/11
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр (2025.01.11) Төрийн ордонд эхэллээ.


Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж буй тэмцээний шигшээ тоглолтыг нээж Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж үг хэлэв. “Жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Ойн хүрээнд анх 2013 онд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаас хойш уламжлал болж, энэ жил 13 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулж байна. Улс орон даяар зохион байгуулагддаг тэмцээнд энэ удаа 5481 шатарчин оролцсон. Тэдгээрээс шалгарсан тамирчид шигшээ тоглолтод оролцохоор энд цуглаад байна. Хүн тоглож байхад үндсэн мөн чанар нь илэрдэг, үүн дотроо шатар тоглож байхад нь оюуны чансаа нь илэрч байдаг. Ийм ч учраас аймаг, сумаасаа, тэмцээнд өрсөлдсөн оюунт хүн болгоноос шалгарч ирсэн Та бүхэнтэйгээ энэ тэмцээнд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг байдаг. Би жил болгон энэ тэмцээнийг хүлээж, оролцдог. Монголын шилдэг оюунт Та бүхэндээ тэмцээнд амжилттай оролцохын ерөөл өргөж, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 2025 оны шигшээ тэмцээн нээснийг мэдэгдье” гэлээ.


Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын мэндчилгээг Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар уламжиллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Их эзэн Чингис хаан мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр Монголын түүх судлалыг дэмжих, сурталчлан таниулах, дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх зарлиг гаргасныг дурдаад энэ удаагийн шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн монгол шатраар төрөл нэмж байгааг дуулгасан. Монгол шатар нь нүүдэлчдийн зан заншил, соёл уламжлалыг нэвт шингээсэн өвөрмөц онцлогтой байдгийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн мэндчилгээний үеэр дурдаад монгол шатрын төрөлд оролцож байгаа тамирчид өнөөдөр Төрийн ордонд үндэсний шатраараа наадах онцгой сайхан өдөр тохиож байгааг тэмдэглэн хэлсэн юм.




Тэмцээний нээлтийн үеэр Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар Улсын Их Хурлын дэд даргад дурсгалын шатар гардууллаа. Тэмцээний нээлтийн ёслолд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Ж.Галбадрах, “Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны төлөөлөл АИХ-ын депутат асан Д.Найдан, Д.Моондой, С.Билигсайхан, Т.Гантөмөр, Д.Чалхаажав, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, удирдлагууд, Монголын шатрын холбооны удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцов.
 

Холбоотой мэдээ

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
ОХУ-ын Эрхүү мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхантай трамбай зэрэг төслийн талаар санал солилцлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ОХУ-ын Эрхүү мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхантай трамбай зэрэг төслийн талаар санал солилцлоо
Хур тунадас нийт нутгийн 40 гаруй хувьд дунджаас бага орсон байна
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр 114 сая төгрөгийн үрийн буудай арилжаалагджээ
Э.Анхбаяр: Дөрвөн сартай хүүхэд улаанбурхан өвчнөөр эндлээ
​З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноожээ
"Гар утсаараа яриулаач" гэж хуурч, орц руу дагуулан орж, эд зүйлийг нь дээрэмдэж, шатнаас гавлажээ
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсжээ
Алслагдсан 13 цэгт үе шаттайгаар 5G сүлжээг асаана
​Японы эрдэмтэд давстай усанд задардаг шинэ хуванцар бүтээлээ
​Алтны ханш буурч эхэллээ
Хаврын тариалалтад 32.0 мянган тонн буудайн үр бэлэн байна
Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он