Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Г.Түвшинсанаа: Дүүжин замын тээвэр нь техникийн нөхцөл, стандартын шаардлага хангасан 216 ширхэг бүхий ган татлагатай байна

2025/01/13

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. 

Зорчигчдыг Яармагаас Хархорины хойд буудал хүртэл 11 минутад хүргэх эхний ээлжийн  төсөл ажлын явцын талаар төслийн барилгын инженер Г.Түвшинсанаатай ярилцлаа.

-Төсөл нийт хоёр үе шатаас бүрдэнэ. Эхний ээлжид “Яармаг Арцат - Өнөр хороолол” чиглэлд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Төслийн талаар мэдээлэл өгөөч?

-Төслийн эхний шугам Яармаг Арцатаас Өнөр хороолол гэсэн чиглэлийн дагуу 7.5-42 метр өндөртэй 19 тулгуур багана, хоёр буудалтай, оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай, тус бүр 10 хүний багтаамжтай нийт 98 кабинтай байна. Трассын нийт урт 4.2 км-ийг 22 км/цагийн хурдтайгаар 11 минутад туулах ба энэ нь секундэд 6 метрээр урагшилна гэсэн үг.  Манай төслийн хувьд Яармаг Арцат талдаа үндсэн нэг мотортой байна. Тус мотор нь системийн ган татлагыг гүйлгэх үндсэн үүрэгтэй бөгөөд эргэх хөдөлгөөний зарчмаар ажиллах юм.

-Төслийн ажлын явц ямар шатанд хэрэгжиж байна вэ?

-Төслийн хүрээнд 30 метрээс өндөр тулгуур баганууд босгох болохоор “Өндөр барилгын тухайлсан объектын тусгай зөвшөөрөл” авах шаардлагатай. Тухайн зөвшөөрлийг Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх “Өндөр барилгын мэргэжлийн зөвлөл”-өөр ажлын даалгавруудыг дүгнүүлж “Барилгын ассоциаци”-аас зөвшөөрөл авах шатыг дамжина. Одоогоор төсөл уг зөвшөөрлийг авах шатанд явж байгаа ба гуравдугаар сарын 1 гэхэд ажлын зураг магадлуулж дуусгаад барилга эхлүүлэх зөвшөөрлөө авсан байх шаардлагатай. Тулгуур багануудын хийцэл нь хүнд хэлбэрийнх биш, Монголчуудын хийж сурсан бүтээц учраас урт хугацаа шаардахгүй, богино хугацаанд босгох бүрэн боломжтой.

-Монгол шиг эрс тэс уур амьсгалтай улсад хэр зохицох тээврийн хэрэгсэл вэ?

-Францын “Пома”, Австрийн “Доппелмэйр” компаниуд дэлхийд дүүжин замын тээврийн систем үйлдвэрлэлээр тэргүүлдэг, олон оронд уг системийг барьж байгуулсан туршлагатай. Хамгийн ойр жишээг дурдъя л даа. Гүйцэтгэгч “Пома” групп манайхтай ижил төстэй уур амьсгалтай ОХУ-ын Нижний Новгород хотод Волга мөрний дээгүүр үйлдвэрлэлийн бүс болсон Бор хотыг төвтэй холбосон 3.6 км урттай дүүжин замын тээврийг барьж байгуулсан. Тэнд туршигдсан болохоор аливаа асуудал үүсэхгүй гэж харж байна. Мөн хүйтэн цаг агаартай улс оронд нийцсэн байдлаар буюу кабины суудал нь халдаг шийдэлтэйгээр хийж байгаа. Ингэснээр зорчигчид өвлийн улиралд доороосоо халдаг суудалтай бүхээгт даарахгүйгээр зорчих юм.  Мөн дүүжин замын тээвэр нь хөрсний бохирдол, нүүрстөрөгчийн давхар исэл болон дууны бохирдолгүй үүсгэхгүйгээр нийтийн тээврийн төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх эко технологи гэдгээрээ онцлогтой.

-Та баганын хийцэл гэж ярилаа. Энэ хүрээнд хийгдэх ажлуудаас дурдвал?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрэм, стандартын дагуу үндсэн хийцийг барьж байгаа. Европын Холбооны хүн тээвэрлэх зориулалт бүхий дүүжин замын тээврийн ашиглалтын 15 багц стандартыг Монголын үндэсний стандарт /MNS/ болгон баталсан.

Тулгуур баганын хамгийн өндөр нь 42 метр байх учраас гангийн маркийг L360M-PSL2, суурь бетоны марк С30, арматур HRB500E зэрэг өндөр үзүүлэлттэй материалуудыг сонгон ашиглахаар болсон. Бидний ашиглах HRB500E маркийн арматур нь найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Мөн хийцийн хувьд бүх тулгуурууд шон суурьтайгаар хийгдэх ба тулгууруудын байршлаас шалтгаалаад 9-15 метрийн гүнд суурилуулах юм. Бүгд адилхан технологиор баригдах ч Туул голын ай сав дотор байрших дөрвөн тулгуур баганад усны урсцаас хамгаалах тоноглолууд нэмэлтээр хийж бэхэлнэ. Тус дөрвөн баганыг усны урсац эхлэхээс өмнө буюу 2025 оны хавар гуравдугаар сард хийнэ.

-Аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах вэ?

-Бүрэн хүчин чадлаар буюу 98 кабинтайгаар ажиллахад аюулгүй, асуудалгүй байхаар тооцоолон гаргаж ирсэн татлагыг ашиглана. Төслийн хувьд зургаан ширхгээс бүрдсэн сүлжмэл томоостой, нэг томоос нь 36 утастай, техникийн нөхцөл, стандартын шаардлага хангасан нийт 216 ширхэг бүхий  ган татлагатай байна. Тус ган татлага нь "В" маркийн, ачаа-хүн тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй, өөрийн механик болон чанарын үзүүлэлтүүдээр мөрдөгдөж буй техникийн нөхцөл, стандартын шаардлагыг хангасан утсаар үйлдвэрлэгдсэн. Татлага халуун хүйтнээс хамаарч агшиж сунах ба тохируулж шалгадаг төхөөрөмж буудал дээр байршина. Байнгын хяналтад ажиллана. Дүүжин замын тээврийн үйл ажиллагаа, засвар шинэчлэлийн ажлыг Пома групп хариуцна. Мөн дүүжин замын тээвэр ажиллаж байх үед тог тасарвал нөөц генератор ажиллаж эхэлнэ. Ингэснээр кабинд буй зорчигчдыг 1 м/сек-ын хурдтай буулгах туршигдсан технологи юм. Тэгэхээр зарим хүмүүсийн шүүмжилж хэлээд байдаг шиг тог тасрахаар зорчигч өндөрт гацна гэсэн ойлголт байхгүй гэсэн үг. Ерөнхийдөө гацах, зорчигчид өндрөөс унах, тог тасрах зэрэг иргэдийн хөндөж яриад байдаг асуудлыг Францын Пома, Австрийн Доппелмэйр компаниуд 100 гаруй жилийн өмнө шийдэж, дэлхий нийтийн аюулгүй технологи болсныг Mонголд нутагшуулж буйг ойлгоосой гэж хүсэж байна. 

Ерөнхийдөө дүүжин замын тээвэр гэдгийг бидний өдөр тутам суудаг цахилгаан шатаар төсөөлж ойлгож болно. Энгийнээр хэлбэл, босоо чиглэлийн цахилгаан шатыг хөндлөн чиглэлийн буюу дүүжин замын тээврийн хэрэгсэл болгочхож байгаа хэлбэр юм.

-Тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой юу?

-Дүүжин замын тээврийг тэргэнцэртэй, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай хүмүүст зориулсан стандартаар зохион бүтээсэн байдаг. Кабин болон тэргэнцэр нэг түвшинд байрлах учир тэргэнцэртэй иргэн өөрөө орох боломжтой, мөн байнгын хянагчаар туслуулан суух боломжоор ч хангана. Кабин нь тэргэнцэртэй болон дугуйтай, хүүхдийн тэрэгтэй иргэд орж суух талбайг шийдэж хангасан байна. Ерөнхийдөө үндсэн ган татлага 6 м/сек-ын хурдтайгаар ажиллах ба буудлаас кабин 0.26 м/с хурдтай буюу үл мэдэгдэхүйцээр хөдөлнө. Түүнчлэн хянагч ажиллана, өөрөөр хэлбэл согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг иргэнийг нэвтрүүлэхгүй.

-Дүүжин замын тээврийг нийтийн тээвэртээ ашигладаг улс орон байдаг.  Энэ талаар та мэдээлэл өгнө үү?

-Хамгийн сайн жишээгээр Колумбын Меделлин, Лондон, Боливын Ла Пазыг дурдаж болно. Меделлин хот зургаан шугам ашиглалтад оруулсан ба дүүжин замын тээвэр тухайн хотод эрс шинэчлэлийг авчирсан бодит түүхтэй. Хотын зах нь уулын энгэрт байрладгаас тэр орчмын оршин суугчид хотын төв рүү ороход олон цагийг зарцуулдаг, дээрэм тонуул ихтэй аюултай бүсээр зорчдогоос болоод ажилгүйдэл, сурлагын түвшин муу байсан. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор хүмүүс аюулгүйгээр хурдан хугацаанд хотын төвөөс гэр лүүгээ явах боломжтой болсон. Үүнийгээ дагаад боловсролын түвшин, ажил эрхлэлт, дэд бүтцүүд нэмэгдсэн байдаг.

-Нийтийн тээврийн хэрэгслийг орлож чадах уу гэдгийг иргэд ихээр асуудаг?

-Нийтийн тээвэр гэдэг ойлголт нь олон системүүдийн цогц. Нэгдсэн байдал байж нийтийн тээврийн систем хангагдана гэдэг болохоос бид дүүжин замын тээвэр бариад уг системийг бүхэлд нь орлоно гэж болохгүй. Нийтийн тээвэр цогц байж илүү хүртээмжтэй, хурдан шуурхай үйлчилнэ. Дэлхийн улс орнууд үндсэн гол тээврийн хэрэгслийн шугамтай тал талаас бусад тээврийн хэрэгсэл нийлж уулзах системтэй байдаг. Бид яг энэ жишгийн дагуу төлөвлөөд ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна
“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2025 оны байдлаар виз, визийн зөвшөөрөл олголт 98.1 хувьтай байна
​Германы инженерүүд борооны усаар өөрийгөө нөхдөг асфальт бүтээжээ
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав
Түймрийн эрсдэлийн зураглалыг нэгтгэн гаргалаа
​Өвөр Монголын уурхайд жолоочгүй цахилгаан машин ажиллаж эхэллээ
Ордонд дүнгэнэсэн ялаа
Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай гарчээ
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
ЭХЭМҮТ хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулна
"Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он