Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

2025/01/14

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.14/  хуралдаанаар Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг хамгаалах зорилгоор Засгийн газар нь Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 он хүртэл 10 жилийн турш амжилттай хэрэгжүүлж улмаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2014 онд баталсан. Ийнхүү уг хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад малчдын гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцооны суурь тавигдсаныг дурдлаа.

Эрсдэлээс урьдчилан сэргийлэх даатгалын тогтолцоо нь эрсдэл тохиолдсоны дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээс зардал багатай, тогтвортой, үр дүнтэй байдаг нь олон улсад нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд байгалийн гамшиг их хэмжээний эрсдэлийн эсрэг хэрэглэдэг даатгалын шинэлэг төрөл гэдгийг сайд танилцуулгадаа онцлоод Монгол Улсад малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээс хойш давхардсан тоогоор нийт 267 мянган малчин өрх болон мал бүхий иргэний 59,4 сая толгой малыг индексжүүлсэн даатгалд хамруулж, 65 мянган малчин өрхөд 26,1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна гэв.

Хэдийгээр малын даатгалын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлж, индексжүүлсэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн боловч жилд дунджаар нийт малчин өрхийн дөнгөж 11-18 хувь, малын 7-10 хувь нь тус тус даатгалд хамрагдаж байгаа нь эрх зүйн орчныг шинэчлэн баталж хэрэгжүүлж байгаа төрийн бодлогын зорилт төдийлөн оновчтой хангагдахгүй байгааг харуулж байна. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх малчдын мал сүргийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас уг хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсныг С.Одонтуяа сайд онцлон тэмдэглэв.

Хуулийн төсөлд даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуульчилсан байгааг өөрчлөн, уян хатан тогтоохоор тусгасан байна. Энэ нь малын индексжүүлсэн даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар малчдын даатгалд хандах итгэл үнэмшлийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Мөн даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд дараа жилийн намар буюу хохирол гарсны дараа олгодог байсныг өөрчилж, нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох шинэлэг зохицуулалтыг тусгасан. Нөхөн төлбөрийг урьдчилан олгосноор малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, М.Ганхүлэг, Б.Ганбаатар, Б.Уянга, Б.Бейсен, С.Замира нар  асуулт, асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс уур амьсгалын өөрчлөлт, зудын гамшигт үзэгдлээс үүссэн малын хорогдлын нөхөн төлбөрийг урьдчилан олгоно гэсэн зохицуулалт болон, мөн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгаанын талаар холбогдох судалгаа тооцоолол хийсэн эсэх, мөн  малчдын зүгээс даатгалын босго үзүүлэлтийг багасгах саналтай байдгийг төсөлд хэрхэн зохицуулсныг илүүтэй лавлаж байлаа.

“Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант хариултдаа, “Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу хагас жилийн мал тооллогын дүнгийн дараа нөхөн төлбөрийг сумдын малын зүй бус хорогдлыг дүнд үндэслэн олгодог. Хагас жилийн мал тооллогын дүн долдугаар сард эцэслэгдээд найман сард хамтын эрсдэлийн сангийн хурлаар ороод 9-10 дугаар сарын хооронд даатгалын нөхөн төлбөр олгогддог. Үүнд даатгалын ач холбогдол багасч, даатгуулагчийн сэтгэл ханамж сул байдаг. Иймд хуулийн төсөлд Статистикийн үндэсний хорооны мэдээлэлд үндэслээд тухайн сум орон нутгийн малын хорогдлын босго үзүүлэлтийг давах нь тодорхой болсон тохиолдолд хугацаанаас өмнө гаргасан мэдүүлэгт үндэслэн даатгагч гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан авах уян хатан зохицуулалтыг тусгасан” гэж байлаа. Мөн тэрбээр, хуулийн хэрэгжилт хангалтгүй, малчдын малаа даатгалд хамруулсан хувь, хэмжээ бага байгаагийн шалтгаан нь даатгалын босго үзүүлэлт өндөр байсантай холбоотой гэдгийг 21 аймгийн Засаг дарга нарын дунд явуулсан судалгаанаас харагдсан. “Үндэсний давхар даатгал” ХК, Сангийн яамнаас тодорхой тооцоо, судалгаа хийхэд зарим аймгийн сумдад зургаагаас доош хувийн босго оноо тогтоох боломж байгаа хэдий ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд энэ талаар хатуу заалттай байдаг. Иймд Засгийн газарт босго үзүүлэлтийг уян хатан зохицуулах боломж олгохоор тусгаснаар малчдыг даатгалд хамруулах нэг хөшүүргийг бий болгоно гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зүгээс даатгуулагч бага, хүртээмж сул, малчид мэдээлэлгүй байна гэлгүй үйл ажиллагаа эрчимжүүлж, ажлаа хийх шаардлагатайг онцгойлон анхааруулаад, хуулийн төсөлд малчид төрөөс үзүүлж буй хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөллтэй зээл авахад малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байх гэсэн нөхцөлийг оруулж, албан журмын даатгал шиг зохицуулалт тусгасныг эргэн харах шаардлагатай гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, "Босго үзүүлэлтийг Засгийн газар тогтоох эрх олгоход чиглэх бус малчдын саналыг харгалзан үзээд хамрах хүрээг нь бууруулж иргэдийн эрх ашгийн төлөө байх агуулга руу нь хуулийн төслийг чиглүүлэх саналтай байна" гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Ганбаатар, "“Үндэсний давхар даатгал” ХК эсвэл холбогдох салбарын яам, орон нутгийн удирдах байгууллагууд малчдад даатгалын талаар ойлголт, мэдээлэл олгоход анхаарч ажиллах нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлэв.  

Эцэст нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол болж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол болж байна
ОХУ-ын Эрхүү мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхантай трамбай зэрэг төслийн талаар санал солилцлоо
Хур тунадас нийт нутгийн 40 гаруй хувьд дунджаас бага орсон байна
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр 114 сая төгрөгийн үрийн буудай арилжаалагджээ
Э.Анхбаяр: Дөрвөн сартай хүүхэд улаанбурхан өвчнөөр эндлээ
​З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноожээ
"Гар утсаараа яриулаач" гэж хуурч, орц руу дагуулан орж, эд зүйлийг нь дээрэмдэж, шатнаас гавлажээ
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсжээ
Алслагдсан 13 цэгт үе шаттайгаар 5G сүлжээг асаана
​Японы эрдэмтэд давстай усанд задардаг шинэ хуванцар бүтээлээ
​Алтны ханш буурч эхэллээ
Хаврын тариалалтад 32.0 мянган тонн буудайн үр бэлэн байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он