Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Тойм

​Эрэл мухардсан уулзалт

2025/08/16
Байлдааны онгоцнууд нисэлдэж, улаан хивс дэвсэн, гар, гараа атгалцаж, “Энхийн эрэлд” гэх ихээхэн өөдрөг уриан дор Трамп-Путин нар уулзав. Путины хувьд Трамптай зургаан жилийн дараа, АНУ-ын нутагт 10 жилийн дараа ирж буй нь энэ. Трампын тухайд хоёр дахь бүрэн эрхийнх нь хамгийн хүсэл тээсэн, магадгүй хамгийн чухал уулзалт нь энэ байлаа. Бүтэн гурван цаг үргэлжилсэн энэ уулзалтаар чухам юуг шийдвэрлэсэн нь тодорхойгүй ч зарчмын байр сууриа нэгтгэсэн гэж хоёр удирдагчийн аль, аль нь мэдэгдэв. Нэг зүйл тодорхой байсан нь албан ёсны баримт бичигт гарын үсэг зураагүй. Трампын хувьд хэлэлцээг үр дүнд хүргэхийн тулд Украины Ерөнхийлөгчийг шахамдуулсаар буй. Хоёр Ерөнхийлөгчийн албан ёсны уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ “Бид шийдвэрт хараахан хүрч амжаагүй байна. Гэхдээ бид ахиц дэвшил тодорхой хэмжээнд гарлаа. Үр дүнд хүртэл хэлэлцээ үргэлжилнэ” гэв. Хоёр Ерөнхийлөгчийн аль, аль нь сэтгүүлчдийн тавьсан асуултад  тодорхой хариулт өгөлгүй тайзнаас буусан. Путин, Трамп нар Аляск мужийн цэргийн баазад уулзаж байх зур Украинд Оросын довтолгоо эрчимжиж, дронын халдлага нь үргэлжилж байсан гэдгийг санах нь зүй. Шинжээчдийн үзэж байгаагаар ОХУ-ын хувьд гал зогсоох хэлэлцээнд хүртлээ Украины дорно хэсэгт бүрнээ хяналт тогтоох, хяналтын шугамаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Тэр нь ч энэ удаад харагдлаа.

Төрийн тэргүүн нарын уулзалтын дараа “Дараа нь Москвад уулзая” гэж Владимир Путин хэлсэн. Дональд Трамп ч үүнийг зөвшөөрсөн. Путины хувьд Москвад дараагийн уулзалтыг товлосон нь хэлэлцээний эхэнд Украины талыг байлцуулахгүй байх сонирхлоо илэрхийлж байгаа хэлбэр юм. Анхнаасаа Путины хувьд одоогийн хяналт тогтсон бүс нутаг, тэр ч бүү хэл 2014 онд булаан эзэлсэн Крымийн газар нутгийг Оросын мэдэлд орсныг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гал зогсоох хэлэлцээг урт хугацаанд тогтоож болно гэж мэдэгдсэн. Дональд Трампын хувьд эхэндээ үүнийг эсэргүүцэж байсан ч эцэстээ Оросын хяналт тогтоод байгааг бүс нутгийг оролцуулаад өргөргөөр нь шугам татан Зүүн, Баруун Украин гэж хувааж болох санааг дэвшүүлсэн. Харин Украины тухайд дээрх саналуудыг бүрнээ эсэргүүцсээр байгаа бөгөөд сөөм газрыг ч Оросын мэдэлд өгөхгүй гэдгээ хатуу илэрхийлсээр байгаа билээ.

Аляск мужид болсон энэ удаагийн уулзалтын талаар Украины Ерөнхийлөгч ам нээсэнгүй. Гэхдээ уулзалтын өмнөхөн Европын холбооны 26 улсын удирдагчидтай онлайн уулзалт хийж, шаардлагатай тусламж авахаар болсон. Европын холбооны хувьд Украины талыг зэвсэгжүүлэх замаар дайныг урт хугацаанд үргэлжлүүлэх сонирхолтой байна. Энэ нь нэг талаар НАТО-гийн байр суурийг бэхжүүлж, номлолыг өөрчлөх, нөгөө талаар дайны улмаас үүдсэн эрчим хүчний асуудалд шинэ шийдвэрт хүрэх алхам юм. Хатуухан хэлэхэд дайн үргэлжлэх нь Европын холбоонд ашигтай.

ОХУ-ын хувьд АНУ-тай дипломат харилцаагаа шинэ шатанд гаргах хүсэл тэмүүлэлтэй байна. АНУ ч мөн адил байгаа бололтой. Уулзалтын эхэнд хоёр Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчийн хуягласан машинд суусан нь үүний илрэл. Путины хувьд зарчмын байр сууриа илэрхийлээд зогсохгүй, дайны дараа хоёр улс хэрхэн харилцах, Украины цаашдын хувь заяаг ч ярилцсан. Яахав үр дүнд хүрээгүй л болохоос. Гэхдээ Путины хувьд дэлхийн дипломат харилцаанд эргэн ирж буйгаа зарласан нь нэг ёсны ялалт байлаа. Уулзалт өндөрлөөд байхтай зэрэгцээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын алба БНХАУ болон Энэтхэгийн талтай холбоо барьж, ойрын хугацаанд уулзалт зохион байгуулах талаар санал солилцсон.

Ямар ч гэлээ гэсэн АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар уулзлаа. Зарим хэвлэлүүд Ялтын уулзалттай жишин тэнгэрт тултал магтсан ч үр дүн нь тийм ч сайн байсангүй. Зарчмын байр сууриа нэгтгэсэн гэж буй ч чухам юун дээр тохиролцсон нь тодорхойгүй байна. Трампын хувьд сонгуульд нэр дэвшихдээ Орос-Украины дайныг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхээ амласан. Өнгөрсөн долоо хоногийн эхэнд Армени-Азербайжаны хооронд гэрээ байгуулахад зуучилсан Дональд Трампад амбиц бий. Тэр нь энхтайван тогтоох. Дэлхий дээр өрнөж буй Израил-Хамас, Камбож-Тайланд зэрэг хямралуудыг зохицуулан, энх цагийг тогтоох нь түүний чин хүсэл. Магадгүй Нобелийн Энхтайвны шагналыг ч онилж, хараалчихсан байгаа...

Холбоотой мэдээ

Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
Тэрбумтан Женсен Хуанг эхнэртээ үнэнч бус байсандаа уучлалт гуйж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он