Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Г.Тэмүүжин: 2008 онд нийт 9 объектын үнэлгээг 800 сая төгрөгөөр тогтоосныг дахин шинэчлүүлнэ

2025/01/14

Сонгинохайрхан дүүргийн I хороололд байрлах “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” болгосон.

Өөрөөр хэлбэл, тус төв нь нийслэлийн харьяа байгууллага бөгөөд 2008 оны 9 дүгээр сараас иргэн Ж.Хатанбаатар менежментийн гэрээгээр ажиллуулж эхэлсэн юм.

Менежментийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, тухайн үеийн үнэлгээгээр 808.722.703 төгрөгийн балансын үнэ бүхий 9 объектыг хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч 2014 онд тус гэрээг "Хангалтгүй" гэж дүгнэсэн учраас цуцалсан юм. Тиймээс менежментийн гэрээтэй холбогдох асуудлаар НӨХГ-ын хэлтсийн дарга Г.Тэмүүжингээс тодрууллаа.

Тэрбээр “2008 онд Ж.Хатанбаатар нартай менежментийн гэрээ байгуулснаас хойш 2011, 2012, 2013, 2014 онд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд аудитын комисс оруулж, менежментийн гэрээг дүгнэсэн байдаг. 2014 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор менежментийн гэрээний үүрэг даалгаврыг “хангалтгүй биелэгдсэн” гэж үзэн, гэрээг хаахаар шийдвэрлэсэн. Анх 2008 онд дараах 9 объектыг тус эмнэлгийн удирдлага нийслэлээс хүлээн авсан. Тухайлбал, аж ахуйн барилга 2, гараашны зориулалттай барилга 2, нийтийн эзэмшлийн хөрөнгө 1, сувилал, эмчилгээний төв 2, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн байр, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх цэцэрлэгийн барилгыг уг клиник төвийн зүгээс одоо эмийн үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байгаа барилга зэрэг нийт 9 объектыг хүлээн авсан. 2008 онд тухайн 9 объектын балансын нийт үнэ 808.722.703 төгрөгөөр бүртгэгдсэн байна. Тиймээс нийслэлийн зүгээс өнөөдрийн зах зээлийн бодит үнэлгээнд нийцүүлж, уг 9 объектыг үнэлүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ” гэдгийг хэллээ.

Ташрамд, менежментийн гэрээ хийснээр хариуцагч тал тухайн байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн сайжруулж, холбогдох хариуцлага хүлээх үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг хүчингүй болгох зохицуулалттай. Түүнчлэн нийслэлээс хүлээн авсан объектуудыг ямар нэгэн байдлаар зарж, борлуулах болон мөнгөн дүнг нь тогтоох эрх байдаггүй.

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он