Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ХБНГУ-ын Бундестагийн Байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзав

2024/04/03

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Др. Вольфганг Штэфингэр тэргүүтэй ХБНГУ-ын Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт төөлөлөгчдийг манай оронд тавтай зочлохыг уриад 2024 он бол манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол Улсаас Герман Улсад оюутан суралцаж эхэлсний 100 жилийн ой тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэж, хоёр тал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр батжин бэхжиж байна. Герман Улс бидний гуравдагч хөрш, Европ дахь хамгийн чухал итгэлт түнш. Тийм ч учраас бид Европын орнуудаас Герман Улстай хамгийн түрүүнд Стратегийн түншлэл тогтоосон. Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэхэд ХБНГУ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.  Монгол Улс 1990 онд ардчилсан шилжилтийг эхлүүлэх үед ХБНГУ эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд Монголын ард түмэн, төр засаг их талархалтай байдаг. ХБНГУ 1990 оноос эхлэн манай орны нийгэм, эдийн засгийн шинэчлэлд зориулан хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 500 гаруй сая еврогийн тусламж үзүүлж ирсэн. 2020 онд хөгжлийн хамтын ажиллагааг зогсоосон шийдвэрээ Холбооны Засгийн газар эргэн харж, 2022 оноос дахин сэргээсэнд талархал илэрхийлье. Герман Улс Хөгжлийн тусламжаа үргэлжлүүлэх болсон нь Монгол Улсын ардчиллыг дэмжсэн шийдвэр гэж ойлгож байгаа. Энэ дэмжлэг нь олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд  цаг үед манай улсын эдийн засаг төдийгүй улс төрийн харилцааны хувьд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Түүнчлэн, Монгол УИХ-ын даргын хувиар Бундестагийн Ерөнхийлөгч, хатагтай Б.Бас-ыг Монгол Улсад урьсан. Хатагтай Б.Бас урилгын дагуу айлчлан ирнэ хэмээн найдаж байна гэв.

Төлөөлөгчдийн тэргүүн Др. Вольфганг Штэфингэр УИХ-ын дарга, гишүүдийг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаа, хөгжлийн хамтын ажиллагаатай ирсэн болохыг уулзалтын дурдав. Тэрбээр, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд  энэ цаг үед ардчилсан үнэт зүйлстэй улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь илүү чухал болохыг онцлов. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Бундестаг дахь улстөрийн томоохон нам, эвслийн төлөөлөл багтсан, манай хоёр улс хоорондын стратегийн түншлэлийг дараагийн шатанд гаргахад холбогдох албаны хүмүүстэй санал солилцож, уг айлчлал амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр их гүрний дунд геополитикийн өвөрмөц байрлалтай манай улсын хувьд парламентын засаглалыг бэхжүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан үнэт зүйлээ хадгалан хөгжих нь нэн чухал гэж бид үздэг. Тиймээс парламентын засаглалыг бэхжүүлэх, төгөлдөршүүлэхэд чиглэсэн шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ оны 6 дугаар сард Монгол УИХ-ын ээлжит сонгууль болох бөгөөд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүдийн тоог 76-аас 126 болгон нэмэгдүүлсэн. Түүнчлэн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан нь ХБНГУ-д Бундестагийн сонгууль явуулдаг аргачлалтай нэлээд төстэй гэж хэлж болно гэлээ.

Др. Вольфганг Штэфингэр Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн УИХ-ын даргад талархал илэрхийлээд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулав. Талууд хоёр улсын парламент, бүтэц, зохион байгуулалт болон маргаан хянан шийдвэрлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг болон бусад албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
Засгийн газрын хуралдаан болж байна
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 234 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ
Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн дцс, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх EPC гэрээнд гарын үсэг зурлаа
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ
Өнгөрсөн сард цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олгов
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил үргэлжилж байна
Жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тохиолдол 16 хувиар өссөн байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он