Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Харбин-2025” Азийн өвлийн наадмын бамбарын буухиа цахимаар эхэллээ

2025/01/21
Ес дэх удаагийн Азийн Өвлийн Наадам “Харбин-2025”-ийн бамбар асаах ёслол өчигдөр болсон бөгөөд энэ үеэр дэлхий даяар интернэт хэрэглэгчдийг наадмын галт бамбарыг цахимаар буухиалахыг урьсан байна.
 
Олон нийтийн сүлжээ платформуудаар дамжуулан хэрэглэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахим бамбарын буухианд оролцож энэхүү спорт, соёлын арга хэмжээний нэг хэсэг болж байгаа юм. “Хүйтэн цаг уур ба Халуун сэтгэл – Насан туршийн дурсамжаа бүтээцгээе” сэдвийн дор өрнөж буй энэхүү цахим бамбарын буухианы веб хуудсанд баярын уур амьсгал оруулахын тулд болор хөх өнгөөр чимж, голт бор, сальютны элементүүдийг тусгаж өгчээ. Наадмын албан ёсны сахиус “Бинбин” “Нини” нарын хөдөлгөөн нь веб хуудсыг илүү хөгжилтэй болгож байна. Түүнчлэн Цахимаар Бамбар Өртөөлөгчийн сертификатын загвар нь Сүн Хуа голын мөснөөс санаа авсан бөгөөд цас мөсний соёл, спортын сэтгэл татам байдлыг харуулжээ.
 
Энэхүү цахим арга хэмжээнд оролцох нь дэлхийн өнцөг бүрийн интернэт хэрэглэгчдэд нээлттэй бөгөөд Вичат дээрх “Харбин 2025 Азийн өвлийн 9-р наадам” албан ёсны хуудсаар зочлон “Дижитал Бамбар” товч дээр дарах эсвэл “Онлайн Бамбар Буухиа” гэсэн түлхүүр үгсээр хайлт хийн нэвтэрч Азийн өвлийн наадмын Цахимаар бамбар өртөөлөгч болоорой. Бамбар өртөөлөгч бүрд нь гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний дугаарыг үндэслэн санамсаргүй байдлаар Өвлийн наадмын мерчиндайзын эзэн ч болох боломжтой юм.
 
Азийн өвлийн наадам бол цас, мөсний баяраар хөгжилдөх хамгийн тохиромжтой үе юм. Бээжин 2022 өвлийн олимпын наадмын дараачаар БНХАУ-ын зохион байгуулж байгаа өвлийн спортын бас нэгэн чухал арга хэмжээ бол “Харбин 2025” бөгөөд Харбин хот 29 жилийн дараа дахин Азийн өвлийн наадмыг зохион байгуулахаар болж байна. “Ногоон, Хүртээмжтэй, Нээлттэй, Цэвэр” гэсэн зарчмуудыг баримтлан Харбин хот дэлхийн өнцөг булан бүрээс өвлийн спортод дуртай хүн бүхнийг урин дуудаж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он