Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монгол-Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ

2025/01/22

Энэ онд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулав. Ингэснээр Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ. 

Тухайлбал, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Кувейт Улсын Засгийн газрыг төлөөлж, тус улсын Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах нар гарын үсэг зурав.

Энэхүү  хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдэж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд цаашид Булангийн орнууд төдийгүй Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах, мөн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн эргэлтийг ихэсгэх, тэр дундаа Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй махны экспортын логистикийн асуудлыг хөнгөвчлөх, экспортыг илүү тогтмол болгоход эдийн засгийн чухал ач холбогдолтой хэлэлцээр юм. 

Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний дараа Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейт Улсын Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак  Аль-Жабер Аль-Сабах нар албан ёсны хоёр талын уулзалт хийв.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Зам, тээврийн салбар эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс, суурь болж байдгийг тэмдэглэж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Элчин сайд П.Сэргэлэн бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах саналыг кувейтийн талд тавиад буйг мэдээлж, хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан харилцан дээд, өндөр түвшинд айлчлал зохион байгуулж, энэ үеэр 10 гаруй баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж буй бөгөөд Элчин сайдын хувьд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд аваачих энэхүү хэлэлцээрийг эцэслэн байгуулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хэлэлцээрийг байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилласан Кувейт Улсын холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв.

Мөн хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах асуудлаар кувейтийн талын холбогдох байгууллагатай нягт холбоотой ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он