Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!

2025/01/22
АНУ-д амьдарч буй бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдийг саатуулна, албадан гаргана гэсэн мэдээлэл гарч буйтай холбогдуулан Иллинойс мужийн цагаачид, дүрвэгсдийн эрхийг хамгаалах эвсэл (Illinois Coalition for Immigrant & Refugee rights, ICIRR)-ээс гаргасан мэдээллийг Иллинойс мужийн захирагчийн алба зэрэг байгууллагаас түгээж буйг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газраас монгол хэл рүү орчуулан хүргэж байна.
 

Цагаачлалын алба (ICE)-ны ажилтантай харьцахдаа мэдэж байвал зохих таны эрх

 
• Хэрэв та ICE-аас ажиллагаа явуулж буйтай таарвал ICIRR-ийн гэр бүлийн дэмжлэгийн 24 цагийн шуурхай утас (1-855-435-7693) руу залгаж мэдээлээрэй.
• Хэрэв та ажил дээрээ, эсвэл олон нийтийн газар ICE-ийн ажилтантай харьцах тохиолдолд дараах зүйлсийг анхаарна уу:
o ICE-ийн ажилтнууд таныг байцаах, эсвэл баривчлах тохиолдолд дуугүй байх эрхтэй.
o Тайван байж, хоёр гараа тухайн ажилтны нүдэнд ил харагдахуйц байдалд байлгах.
 

Дараах зүйлсийг хийж болохгүй

 
o Цагаачлалын буюу иргэншлийн статусынхаа талаар цагдаа, цагаачлалын ажилтан, эсвэл бусад албан тушаалтантай ярилцах,
o Агуулгыг нь ойлгоогүй ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зурах (Та өмгөөлөгчтэй ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх ёстой)
 
Хэрэв цагаачлалын албаны ажилтан таны гэрийн хаалгыг тогшвол хаалгаа битгий нээгээрэй. Хүүхдүүддээ ч гэсэн хаалгаа нээхгүй байхыг захиарай.
 
ICE-ийн ажилтнууд таны гэрт нэвтрэхийн тулд шүүгчийн гарын үсэгтэй баривчлах зөвшөөрөлтэй байх ёстой. ICE-ийн “баривчлах зөвшөөрөл” нь шүүгчийн гарын үсэггүй байдаг бөгөөд тухайн албаны ажилтнууд гарын үсэг зурсан хүснэгтүүд байдаг. Тиймээс тэдгээр баримт бичиг таны зөвшөөрөлгүйгээр таны гэрт нэвтрэх эрхийг ICE-ийн ажилтнуудад олгохгүй.
 

Хэрэв та гадуур явж байхад ойр хавьд тань ICE-ийн ажилтнууд байна гэж үзвэл

o Аюулгүй газар руу ороорой.
o Хэрэв та АНУ-ын иргэн бөгөөд аюулгүй гэж үзвэл, явагдаж буй ажиллагааг утсаараа бичих, эсвэл харсан зүйлсийнхээ талаар тэмдэглэл хөтлөж болно. Гэхдээ тухайн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, эсвэл саад учруулахаас зайлсхийх ёстой.
 

Дараах зүйлсийг хийж болохгүй

 
o Баталгаажаагүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтлэх,
o Мөрдөн шалгалтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцох зэргээр өөрийгөө эрсдэлд оруулах
 

Хэрэв ICE таныг баривчлах тохиолдолд танай гэр бүлийнхэн яах вэ гэсэн нөөц төлөвлөгөө гаргаарай. төлөвлөгөөндөө дараах алхамыг тусгаарай.

 
Үүнд:
 
o Яаралтай холбоо барих хүмүүсээ тодорхойлж, утасны дугааруудыг нь цээжлэх,
o Хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгт онцгой тохиолдлын үед хүүхдүүдийг чинь авах хүмүүсийн утасны дугаарийг өгөх,
o Хүүхдүүдтэй чинь холбоотой эрүүл мэндийн болон эрх зүйн шийдвэр гаргах эрхийг онцгой тохиолдолд холбоо баримт хүмүүстээ бичгээр өгөх,
o Хэрэв таныг ICE саатуулах тохиолдолд ICE-ийн locator.ice.gov гэсэн сайтаар орж таны талаарх мэдээллийг хайж олох боломжтойг ойр дотны хүмүүстээ мэдээлэх,
o Хэрэв та саатуулагдсан бол хууль зүйн туслалцаа үзүүлэх хүнтэй холбогдох нь маш чухал. 1-855-435-7693 дугаарт залгаж, цагаачлалын өмгөөлөгчтэй холбогдоорой.
 
 

Нэмэлт мэдээллийг дараах вэбсайтаас авах боломжтой

 
• Албадан гаргалтын эсрэг цагаачдад эрх зүйн туслалцаа үзүүлэх төв: immigrantjustice.org
• Албадан гаргалтын эсрэг эх сурвалжуудын гарын авлага: organizedcommunities.org
 

Холбоотой мэдээ

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

​Германы инженерүүд борооны усаар өөрийгөө нөхдөг асфальт бүтээжээ
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав
Түймрийн эрсдэлийн зураглалыг нэгтгэн гаргалаа
​Өвөр Монголын уурхайд жолоочгүй цахилгаан машин ажиллаж эхэллээ
Ордонд дүнгэнэсэн ялаа
Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай гарчээ
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
ЭХЭМҮТ хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулна
"Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
Байт харвааны баг тамирчид БНСУ-ыг зорилоо
Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлжээ
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он