Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ч.Уртнасан: Томуугийн шинж тэмдэг илэрч байвал хүүхдээ цэцэрлэг сургуульд нь явуулахгүй байх хэрэгтэй

2025/01/24

Эрүүл мэндийн байгууллагуудаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.01.24/ ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасан “Томуугийн халдвар улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн буюу улбар шар түвшинд шилжсэн байна. Орон нутгаар авч үзвэл идэвхжилийн түвшинд нэг аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд 17 аймаг, нийслэлийн хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна.

Харин аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд гурван аймаг байна. Тодруулбал, Баян-Өлгий, Хэнтий, Сүхбаатар аймгуудад өвчлөл өндөр байна.

Амбулаторийн нийт үзлэгийн 6 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 1 хувиар буурсан. Амбулаторийн үзлэгт орон нутагт 7 хувь, нийслэлд 5 хувьд томуугийн өвчлөл эзэлж байна.

Эмнэлэгт суурилсан тандалтын мэдээгээр 23 орчим хувийг амьсгалын замын цочмог хүнд халдвартай буюу уушгины үрэвсэлтэй хэвтэн эмчлүүлэгсэд эзэлж байна. Энэ тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан ч гэсэн нийслэл болон орон нутгаар авч үзвэл нийслэлд бага хувиар нэмэгдсэн, орон нутагт буурсан үзүүлэлттэй байна.

Насны хувьд авч үзвэл нийт томуугаар өвчлөгсдийн 70 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.

Томуугаар оношлогдсон хүүхдүүдийн 43 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 60 орчим хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Нэг хүртэлх насны хүүхдүүд амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчлөх нь нэмэгдсэн. Нийт 2490 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 75 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 50 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын оноштой байна. Хүүхдийн хүлээн авахаар 600 гаруй хүүхэд хандсанаас 63 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу томуугийн шалтгаантай байна. Улсын хэмжээнд нийт 908 ор дэлгэн ажиллаж байна. Өвчлөл ерөнхийдөө буурсан байна.

Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд хэрэв танай хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байвал хүүхдээ тусгаарлаж, хичээлд нь явуулахгүй байх хэрэгтэй. Ингэснээр бусад хүүхдийг мөн хамгаалах боломжтой. Хэдий амны хаалт зүүж байгаа ч тухайн бага насны хүүхдийг амны хаалтаа зөв зүүж байна уу гэдгийг хянахад маш хэцүү. Түүнчлэн бага ангийн хүүхдүүд тогтмол амны хаалт хэрэглэснээр хүчилтөрөгчийн дутагдалт орох магадлалтай. Тиймээс хүүхдээ тусгаарлахыг зөвлөе. Хүүхдээ халуун бүлээн шингэн уух боломжоор хангах хэрэгтэй" гэв.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он