Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн эхэллээ

2025/01/27

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Манай улсад Тамхины хяналтын тухай хуулийг 32 жилийн өмнө баталж, өнгөрсөн хугацаанд найман удаа нэмэлт, өөрчлөлтөд оруулжээ.

Гэвч нийт хүн амын дунд тамхидалт эрс нэмэгдсэн, ялангуяа бага насны хүүхдүүд электрон тамхи хэрэглэх нь энгийн зүйл мэт ойлгох болсон, татвар, хяналтын орчин сул, электрон тамхины импорт, худалдаа эрхлэлтийн талаар хуулийн
зохицуулалтгүй, “цахилгаан бараа” нэрээр хилээр нэвтэрч, хэрэглээ эрс нэмэгдсэн. Нийт хүн амын эрүүл мэнд, цаг бусын нас баралт, чадвар алдалтад нөлөөлж буй тэргүүлэх эрсдэлт 20 хүчин зүйлийн эхний гуравт тамхидалт орж байна. Тамхины хор хөнөөлийн улмаас 4,300 орчим хүн энддэг, энэ нь нийт нас баралтын 17% хувийг эзэлдэг. Тамхидалт нь олон
улсын өвчний ангилалд “F17” гэж бүртгэн бие даасан эмгэгт тооцдог ч манай улсын хувьд эмчилгээний хүртээмж хангалтгүй зэргээс үүдэн Тамхины хяналтын суурь конвенцийн хэрэгжилтийг хангах, ДЭМБ-ын MPOWER санаачлагын хүрээнд “Тамхины хяналтын тухай” хуулийг шинэчлэн батлах, тамхины үнэд эзлэх онцгой албан татварын хэмжээг 80 хүртэл хувиар нэмэгдүүлж, бусад орны туршлагаар тамхи худалдаалдаг касс бүрээс татвар авах, “Тамхигүй улс” болох, иргэдээ донтох эмгэгээс сэргийлэх, илрүүлэх, эмчлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.

Ирээдүй хойч үеэ тамхины хор хөнөөлөөс хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг салбар бүрийн төлөөллөөр олон
талын судалгаатай хэлэлцүүлэх уг арга хэмжээг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр нар нээж үг хэллээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

АТГ: Нийтийн албанд томилогдох 520 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
С.Амарсайхан: ШШГЕГ-т нууц тагнуулын байгууллага ажиллаж, хар тамхи, хууль бус алт олборлолтоо хамгаалдаг
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Нийтийн албанд томилогдох 520 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
С.Амарсайхан: ШШГЕГ-т нууц тагнуулын байгууллага ажиллаж, хар тамхи, хууль бус алт олборлолтоо хамгаалдаг
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав
Монгол Улсын босоо тэнхлэгийн тээврийн коридорыг өргөжүүлэх, тээвэр, логистикийн стратегийн ач холбогдолтой авто замын төслүүдийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлнэ
Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалт болж байна
21 дүгээр хорооллын уулзвар, Баянхошууны тойрогт замын цагдаагийн 2 кубон (түр байр), Эмээлтэд онцгой байдлын 1 кубоныг байршуулж ажиллуулна
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
С.Ганбаатар: Ерөнхий сайд хувийн сургуультайгаа холбогдсон асуудалд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой
Б.Энхбаярын дараагийн золиос хэн бэ?
Монгол болон Санкт-Петербург хотын найрамдлын төгөл байгууллаа
БНХАУ-ын судлаачид алт, мөнгөөр ​​баялаг асар том ашигт малтмалын ордыг далайн гүнээс илрүүлжээ
Гадаад: Дэлхий дахинд дизель түлшний нийлүүлэлтийн хомсдол өвлийг дуустал үргэлжлэх төлөвтэй байна
Академич С.Чулуун: Анх удаа археологийн малтлагаас Чингис хааны билиг сургаал олдсон
“Сэтгэл зүйн эрүүл мэнд ба стрессийг зөв даван туулах арга зам” сэдэвт сургалтыг Чех Улсын 9 хотод зохион байгуулжээ
“MINING WEEK & MINEPRO 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн маргааш эхэлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он