Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хорин жилийн дараах Улаанбаатар ухаалаг, цогц, цомхон цоо шинэ нийслэл болно

2025/01/27

Нийслэлийн ИТХ-ын ээлжит II хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн танилцуулга зэрэг 16 асуудлыг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн танилцуулгаас онцлох тоо баримтыг сийрүүлье.

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна.

 

  • Нийслэл Улаанбаатар хот нэг төвт төвлөрсөн хотоос олон төвт хот болно. Ингэснээр нийгмийн болон төрийн үйлчилгээ иргэнд ойртоно.
  • “20 минутын хот” үзэл баримтлалаар Улсын зэрэглэлтэй хоёр, орон нутгийн зэрэглэлтэй 14, дагуул дөрвөн хоттой болно.
  • Бүсүүдийн тэргүүлэх чиглэлүүд: АГРОСИТИ дагуул хот (Фермер АА, Хүлэмж АА, Зоорь, Агуулах, Аялал жуулчлал, Оюутны хотхон)
  •  БАГАНУУР ХОТ (Уул уурхай /өргөжуулэлт/,  ҮТП, АҮП, ХАА, Газар тариалан,  Аялал жуулчлал, ЦС 400 мВт)
  •  ШИНЭ ЗУУН МОД ДАГУУЛ ХОТ (Нисэх буудал, Чөлөөт бүс, Хуурай боомт,  Логистик төв, Оюутны хотхон, Аялал жуулчлал)
  • НАЛАЙХ ХОТ (ҮТП -Барилгын материал, Бөөний төв /барилгын материал/, Шил шаазангийн үйлдвэр,  Аялал жуулчлал)
  • ХОНХОР (Аялал жуулчлал, ХАА, ЖДҮ, Худалдаа үйлчилгээ)
  • ЭМЭЭЛТ ДАГУУЛ ХОТ (ҮТП, Малын гаралтай түүхий эд агуулах худалдаа, ХАА дэмжих)
  • ТЭРЭЛЖ ТОСГОН (Аялал жуулчлал, ЖДҮ, Фермер АА /үхэр, сүүн бүтээгдэхүүн/)
  • ТУУЛ–СОНГИНО–ӨЛЗИЙТ ТОСГОН (Үйлдвэрлэл /Био.тех, хог боловсруулах/, Фермер АА /гахай, тахиа, үхэр/, Хүлэмж АА, Зоорь, ХАА, ЖДҮ, Аялал жуулчлал)
  •  БАГАХАНГАЙ ДАГУУЛ ХОТ (ҮТП -хөнгөн үйлдвэр, Тээвэр логистик, Агуулах,  Худалдаа үйлчилгээ, ЖДҮ, Газар тариалан, Цэргийн АҮП, Оюутны хотхон)

  • 2040 оны Улаанбаатар амьдрахад таатай, тогтвортой, тэсвэртэй, дасан зохицох чадамжтай, хүртээмжтэй, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, ухаалаг, цогц, цомхон хот болно.
  • Улаанбаатар бүсийн хэмжээнд дагуул хот, тосгодыг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлнэ.
  • Улаанбаатар хотын хүн ам 1.6 сая байгаа бол 2040 онд 2.1 сая болж өсөх ба үүний 405 мянган хүн амыг дагуул хотуудад суурьших тооцооллыг гаргасан.
  • Ажлын байрны тоо 1.4 дахин нэмэгдэж, 193 мянган ажлын байрыг шинээр бий болгоно.
  • Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 8 ам.метрээс 35 ам.метр болгон нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчныг бүрдүүлнэ.

  • Замын сүлжээний бүтэц нь хэвтээ 8, босоо 12, тойрог 3 замын бүтэцтэй байхаар төлөвлөж, 1,738.8 км замыг шинээр байгуулж, оргил ачааллын үеийн дундаж хурд 9 км/цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэнэ.
  • Багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгож, өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж, нийтийн тээврийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ. Метро, дүүжин тээвэр, LRT, BRT гэх мэт нийтийн тээврийн шугам, төрлүүдийг үе шаттай нэмнэ.
  • Улаанбаатар хотын дулааны ачаалал 3,820 МВт байгаагаас 7,480 МВт болж нэмэгдэх бөгөөд үүнийг хэсэгчилсэн дулааны эх үүсвэр 15 байршилд байгуулж шийднэ.

  • 20 мянган өрхийг хийн түлшинд холбоно. 50 мянган өрхийг Ногоон сууц төсөлд хамруулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт 30 мянган айл өрхийг холбоно.
  • Зам талбайн борооны ус зайлуулах шугам 2024 онд 209 км байгааг 2040 онд 644.5 км болгоно.
  • Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 1,169 МВт байгаа бол 2040 онд 5,408Мвт болж нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцаас хангана.
  • Ногоон сууц төслийн хүрээнд сайжруулсан амины орон сууц бүсэд 49.6 мянган өрхийн сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүч болон хийн түлшний системээр шийднэ.
  • 243.9 их наяд төгрөгийн бүтээн байгуулал хийнэ.
  • Гэр хороололын айл өрхүүдийн бохир усны хэрэглээг төвлөрсөн шугамд ойр бохир усны цуглуулах станцад татан зайлуулна. Улаанбаатар хотын хэмжээнд 20-30’000м3-ын хүчин чадалтай таван цэвэрлэх байгууламжийг төлөвөлж байна. Шинээр төлөвлөж буй хотхон, хорооллуудад саарал ус, борооны ус ашиглах бие даасан системтэй байна.

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он