Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэхээр болжээ

2025/01/28
Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдрийн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолоор Шинэ Зуунмод хотыг байгуулж, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан юм.
 
“Шинэ Зуунмод” дагуул хотыг байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богдхаан, Төмөр зам чөлөөт бүс тээвэр логистикийн Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10-15 хувиар тэлэх боломжтой. Мөн энэ хотод төр захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлыг түшиглэн олон улсын дээд түвшний уулзалт, арга хэмжээ зохион байгуулах цогцолбор байгуулж үйлчилгээний менежмент, аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор зорьж байна. Тиймээс хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд тус төслийг олон улсын хөрөнгө оруулалтыг татах тохиромжтой нөхцөлөөр танилцуулах цаашид дэлхийд танигдсан хот болгон хөгжүүлэхэд Хотын дарга чухал үүрэгтэй байна.
 
Олон улсын туршлагаас харахад хотын нэрийг тухайн улс орны талаарх төсөөллийг бий болгох соёлын өв, түүхийн онцлог төдийгүй санхүү, бизнес, аялал жуулчлалын төв, ухаалаг хот байх зэрэг нөхцөлийг илэрхийлж олон улсад дуудах, бичихэд хялбар ойлгомжтой байдлаар илэрхийлэх нь цаашид маркетинг сурталчилгаа, стратегийн өргөн хүрээнд төлөвлөх боломжийг бүрдүүлдэг аж. Гэтэл “Шинэ Зуунмод” гэдэг нэршил нь Төв аймгийн төв Зуун мод хотын дагуул хот эсвэл Зуунмод хотыг шинэчлэн зохион байгуулах төлөвлөлт гэсэн зөрүү ойлголтыг бий болгож байна. Тиймээс шинэ хот байгуулах энэхүү төслийг олон улсын түвшинд хөрөнгө татах хот болгон хөгжүүлэх зорилгоор “Шинэ Зуунмод” гэсэн оноосон нэрийг өөрчлөх шаардлага үүссэн болно.
 
Монголчууд эртнээс төрт ёсны түүхтэй, дэлхийд дахинд нэр алдар нь түгсэн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг бөгөөд Хүннү нар Төв Азийн тал нутагт төрийн зохион байгуулалттай хүчирхэг нүүдэлчидийн төрт ёсыг бий болгон олон улсын харилцаа, торгоны замыг хяналтдаа авч европ, азийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг. Тиймээс Монгол Улсын талаас төдийгүй шинэ хотын төлөвлөлт бүтээн байгуулалт, төслийн зорилтын цогц байдлаар илэрхийлэх зорилгоор “Шинэ Зуунмод” хотыг “Хүннү” хот хэмээн нэрлэхээр энэхүү хуулийн төслийг боловсруулсан болно.
 
“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт энэхүү хотыг Хөшигийн хөндийд байгуулагдсан Чингис хаан олон улсын нисэх буудлыг түшиглэн Монгол Улсын тээвэр ложистикийн гол төв байхаар төлөвлөж, цаашид Зүүн Хойд Азийн зорчигч, агаарын тээврийн нэгдсэн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа. Иймд дээрх зорилтод нийцүүлэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилго, олон улсын чиг хандлагыг харгалзан Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх нь уламжлал, шинэчлэлийг хослуулсан томьёолол хэмээн үзэж байна.
 
Хүннү хот нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хотын хувьд нийт хүн амын дийлэнх хэсгийн амьдрах, оршин суух нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын ачаалал, төвлөрлийг задлах, суурьшлыг тэнцвэржүүлэх, зам тээвэр ложистикийн үйлчилгээг бий болгох, дэд бүтцийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн бие даасан байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний аюулгүй байдал, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох буюу улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэх болно. “Шинэ Зуунмод” хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг боловсруулан Монгол Улсын УИХ-ын дэгийн тухай хуулийн 33.1-т зааснаар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барилаа гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.  

Холбоотой мэдээ

Шинээр хийсэн явган хүний замын 189 ам.метр талбайг хүнд даацын машинаар эвджээ
Зөрчлийн шийтгэл оногдуулсан хүн өмнөх сараас 34.6 хувиар буурчээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК биржээр дамжуулан 819.2 мянган тонн нүүрс борлууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"Эрдэнэс Тавантолгой" ХК биржээр дамжуулан 819.2 мянган тонн нүүрс борлууллаа
А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ
Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ
Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
Өчигдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 5 иргэнийг илрүүлжээ
Чингэлтэй дүүргийн 6 байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсныг нүүлгэн шилжүүлж байна
“Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Өндөр хөгжилтэй орнуудад их, дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил
Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ
ТЦА: Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол гаргажээ
Зөрчлийн шийтгэл оногдуулсан хүн өмнөх сараас 34.6 хувиар буурчээ
Шинээр хийсэн явган хүний замын 189 ам.метр талбайг хүнд даацын машинаар эвджээ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он