Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Энэ онд Говь-Алтай аймагт 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагджээ

2025/01/30

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хамт 2025 оны 01 дүгээр сарын 29-нд Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр сумын иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, парламентын бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий анхны парламент намрын чуулганаараа 30 жил гацсан мега төслүүдийг баталж чадсаныг онцоллоо. Салбар бүрийн дуу хоолой, мэргэжилтнүүд хууль тогтоох байгууллагад орж ажилласнаар эдийн засгаа тэлэх боломж бүхий 4 том төслийг хөдөлгөх алхмыг хийж, 2025 оны төсвийг алдагдалгүй баталж чадсан юм. 126 гишүүнтэй парламентаас ийнхүү үр дүн эхнээсээ гарч, асуудлыг улстөржилгүйгээр, олон талаас нь харж, хэлэлцэж чаддаг болсныг танилцуулав.

Энэ онд Говь-Алтай аймагт 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан бөгөөд аймгийн дулааны шугам сүлжээний 2 дугаар хэлхээний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Мөн аймгийн авто замын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх юм.

УИХ-ын гишүүн Э.Болормаа Тайшир, Дэлгэр сумдад ажиллах үеэрээ УИХ-аас 2025 оны төсвийг батлахдаа царцсан барилга, хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах зорилго тавин ажиллаж, үр ашиггүй төсвийн хуваарилалтуудад эцэс тавьж чадсан гэлээ.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэдийн зүгээс малын индексжүүлсэн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх хүсэлт тавив.

УИХ-аас Малын индексжүүлсэн даатгалын хуулийн төслийг хэлэлцэх үеэр уг даатгал малчдын хэрэгцээ, шаардлагыг хангаж буй эсэх нь эргэлзээтэй бөгөөд хуримтлагдсан хөрөнгөөр өнгөрсөн жилийн зудын хохирлыг барагдуулж чадаагүй учраас цаашид Хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.

Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 12 жилийн өмнө цэвэр, бохир усны шугам сүлжээ барих нэрийдлээр 5 тэрбум төгрөгийн тендэр авсан компани одоог хүртэл ажлаа бүрэн гүйцэтгээгүй бөгөөд зөвхөн газар ухсан байдалтай байгааг иргэд хэлж байлаа. Иймээс уг асуудалд онцгой анхаарлаа хандуулна гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв.

Цөлжилт явагдаж, бэлчээрийн хомстол нүүрлэж буй энэ цаг үед гадаргын усыг хуримтлуулж, нөөц бүрдүүлэх нь туйлын чухал учраас Говь-Алтай аймагт жижиг  хөв цөөрөм 15-ыг байгуулах ажлыг энэ оноос эхлүүлэх юм. Тайшир, Дэлгэр сум нь Завхан голын усыг хуримтлуулж чадсан Гэгээн нуурын хажууд байдгаараа онцлогтой. Тиймээс гадаргын усыг нөөцлөх бүрэн боломжтой гэдгийг эдгээр сумдаас харж болно. Иргэдийн зүгээс хөв цөөрөм барих ажлыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он