Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Үйлдвэрлэл, технологийн паркийн талаарх бодлогын хэрэгжилттэй танилцжээ

2025/01/31

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд өчигдөр (2025.01.30) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд ажиллаж, салбарын бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцлаа. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Ж.Золжаргал, Д.Жаргалсайхан, Г.Очирбат, С.Замира, Б.Пунсалмаа, Б.Тулга, Д.Пүрэвдаваа нар энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон тус яамны удирдах ажилтнууд, төрийн, хувийн, орон нутгийн үйлдвэрлэл, технологийн паркийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал солилцлоо.

Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан төрөөс үйлдвэрлэл, технологийн паркийн талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн долоо нь тус яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарч буйг сайд танилцуулгадаа дурдаад, нүүрс-хими, кокс-химийн, гангийн болон зэс боловсруулах цогцолбор байгуулах байршлыг тогтоож, ажлыг эрчимжүүлэх албан даалгаврыг Засгийн газрын хуралдаанаас гаргаад байгаа талаар Байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өглөө.

Мөн уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх “Эрдэнэс ҮТП” компанийн хэрэгжүүлж буй төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн зургаан паркийг, хувийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк болох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй “Алтанширээт ҮТП”, орон нутгийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк болох барилгын материалын “Налайх ҮТП” компанийн төлөөллүүд тус тусын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцыг танилцуулав.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчин, Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа, бодлогы хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан тодорхой саналуудыг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хууль, эрх зүйн орчны зөрчилтэй байдлыг арилган, харилцан уялдаатай, нэгдсэн бодлого, чиглэлтэйгээр хөгжүүлэх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтойг дурдаж, энэ чиглэлээр салбарын яам, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллий газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он