Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгийн зээлээр дэмжинэ

2024/04/04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Эко усны сав” ХХК-д ажиллалаа.

“Эко усны сав” ХХК-ийн удирдлагууд үйлдвэрлэлийн болон хаягдал дахин боловсруулах явцаа танилцууллаа. Тус компани БНСУ-аас өндөр нягтралтай полиэтилен HDPE буюу олон улсын чанарын гэрчилгээтэй түүхий эд ашиглан усны сав үйлдвэрлэж байна.

Эко усны саванд хадгалсан хүнсний зориулалтын шингэн зүйл химийн урвалд орохгүй, хүчил шүлт бусад химийн идэмхий бодист тэсвэртэй шинж чанартай гэдгийг хэллээ.

Хүнсний зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодисууд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шингэн, улмаар хүний биед орж хуримтлагдсаар олон төрлийн өвчний суурь шалтгаан болдог.

Хортой, хоргүй хавдар, ургийн гажиг, үргүйдэл, мэдрэлийн саажилт, хүүхдийн тархины хөгжил саатах, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар буурах, үений үрэвсэл, арьсны өвчлөл зэрэг өвчин үүсгэдэг химийн бодисууд найрлагад нь ордог учир дэлхийн улс орнууд татгалзаж байгаа ч манай улсад хэрэглээ өндөр хэвээр байна.

Тухайлбал, нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг, нийт хоёр сая гаруй зориулалтын бус хүнсний савыг өдөр тутмын амьдралдаа ашигладаг. Энэ нь бусад төрлийн савны хэрэглээтэй харьцуулахад хоёр дахин өндөр гэсэн үг юм.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 829 өрхийн дунд судалгаа явуулахад хөдөө орон нутагт 78, хотод 50 гаруй хувь нь химийн бодис, техникийн тос хадгалах зориулалттай сав ашигладаг нь тодорхой болжээ.

Сав, баглаа, боодлын үйлдвэрлэл шинэ салбар хэдий ч дотоодын хэрэгцээний 35 хувийг хангадаг бөгөөд жилд 200 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн жил 22 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ жил 60 орчим тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр олгохоор төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл нэг аж ахуйн нэгжид гурав хүртэл тэрбум төгрөгийн зээл олгох юм.

Монгол Улсын Засгийн газар зориулалтын бус савны хор хөнөөлийг таниулах, эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөтэй нь тогтоогдсон савыг худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг зэрэг газарт хэрэглэхийг хориглох, өрхийн хэрэглээнээс халах зорилт тавьж 2016-2021 онд “Сав, баглаа, боодол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Холбоотой мэдээ

Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
Засгийн газрын хуралдаан болж байна
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 234 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ
Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн дцс, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх EPC гэрээнд гарын үсэг зурлаа
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ
Өнгөрсөн сард цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олгов
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил үргэлжилж байна
Жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тохиолдол 16 хувиар өссөн байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он