Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Сор кашемир” ХХК-д ажиллалаа

2025/02/05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, тус газрын ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр болон албаны хүмүүс "Сор кашемир" компанид ажиллаллаа.

"Сор кашемир" компани нь 1998 онд анх түүхий эд бэлтгэл, гадаад дотоод худалдаа, хялгас самнах үйлдвэрлэл явуулах зорилготойгоор байгуулагджээ. Энэ цаг үеэс Монголын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт хөл тавьж  ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос зэрэг малчдын амьжиргааны гол түүхий эдийг гар дээрээс нь худалдан авч үйлдвэрлэл явуулж улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ирсэн байна. Өдгөө тус компанид ноос ноолуур ангилан ялгах цех, угаах үйлдвэр, ноолуур самнах үйлдвэр, будах үйлдвэр, ноос ноолууран утас ээрэх үйлдвэр, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр ажиллаж анхан шатны түүхий эдийг эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгох бүх шатны боловсруулалтыг гүйцэтгэж байгаа талаар компанийн удирдлагууд онцолж байлаа. Төрийн тэргүүний санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь цаг үеэ олсон, үйлдвэрлэгчдийг дэмжих хамгийн том боломжийг нээж өгсөн талаар хэлж байсан юм.

Тус компани 150 хүнийг тогтмол ажлын байраар, 20-30  орчим хүнийг ангилан ялгагчаар улирлын чанартай ажлын байраар хангаж, компанийн ажилтнуудаа байрлан ажиллах нөхцөл боломжоор дэмжин үйлдвэрийнхээ дэргэд ажилчдын сууцыг шийдэж өгсөн байна. Жилд 800 орчим тонн ноолуур, 200 орчим тонн тэмээний ноос, 30 гаруй тонн сарлагийн хөөвөр, 200 гаруй тонн хонины ноосонд боловсруулалт хийж 100 хувь хольцгүй цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Дотоодын 150 гаруй сүлжих цехүүдтэй хамран ажиллаж, бүтээгдэхүүнээ Балба, Япон, Орос, Хятад, АНУ, Солонгос, Итали, Казакстан, Энэтхэг зэрэг 17 улсад экспортолж байна.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он