Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

​Монголчууд хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь буурч байна

2025/02/13
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй явуулсан Хүн амын хоол тэжээлийн байдлын 2023-2024 оны судалгаагаар Монголчууд эхийн сүүгээр хооллох нь буурч байгаа гэсэн дүн гарчээ.

Уг судалгаанд Монгол Улсын 21 аймгийн 16 мянга орчим иргэн, түүний дотор тав хүртэлх насны 2800 гаруй хүүхэд хамрагдсан байна. Судалгааны тайланд дурдсанаар төрсний дараа ангир уураг амласан нярай 1999 онд 96.7% байсан бол 2024 онд энэ тоо 87.4% болж буурсан байна. Түүнчлэн зургаан сар хүртэлх хугацаанд эхийн сүүгээр хооллох нь ч огцом буурчээ. Зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох хувь хэмжээ 1999 онд 93.4% байсан бол 2024 онд 59.6% болтлоо буурсан байна. Ингэж буурах болсон нь нийгмийн хэд, хэдэн шалтгаантай байна. Тухайлбал гэр бүл болон ажлын орчинд дэмжлэг муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт болон сурталчилгаа нэмэгдсэн, ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эхийн сүүгээр хооллох явдал буурч байгаагийн суурь шалтгаан аж.

Одоогоос долоон жилийн өмнөөс 2019 оноос эхлэн хийсэн өөр бусад судалгаануудад эхийн сүүгээр хооллох нь жил бүр буурсаар иржээ.

Эхийн сүү  нь хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, эндэгдлээс хамгаалах анхны дархлаажуулалт  болдог. Үүнээс гадна  хүүхдийн  биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэмийг хамгийн зохистой харьцаагаар агуулж  тэдний өсөлт, хөгжилт,  хөдөлгөөн, хоол боловсруулахад зарцуулагдах илчлэгийг нөхөж байдаг. Өөр ямар ч сүүний найрлагад байхгүй  халдварт өвчин эсэргүүцэгч нян, бактери, мөөгөнцрийг устгах эсрэг биетүүдийг агуулснаараа аливаа өвчнөөс сэргийлдэг аж.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он