Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

2025 онд “Go Mongolia” брэндийг олон улсад өргөжүүлнэ

2025/02/19

Монгол Улсын Олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан боллоо.

Хуралдаанаар өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлуудын тайланг танилцуулж, 2025 онд хэрэгжүүлэх онцлох арга хэмжээг хэлэлцэв.

Засгийн газар 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна.

2024 онд манай улс 810 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1.6 тэрбум ам.долларын орлого олсон нь энэ салбар эдийн засгийн тэргүүлэх чиглэл болон хөгжиж буйг харуулсан.

Үүний ард хувийн хэвшил, салбарын мэргэжилтнүүд болон олон улсад хийсэн сурталчилгааны үр дүн чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, “Go Mongolia” брэндингийн хүрээнд хэрэгжүүлсэн түншлэл, сурталчилгааны үр дүнд 350 сая гаруй хүнд Монгол Улсыг сурталчилж, аяллын шинэ чиглэл болгон таниулж чадсан.

Үүний үр дүнд Монголын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувиар, судалгаанд хамрагдсдын 36 хувь Монгол руу аялах хүсэлтэй гэсэн бол 45 хувь нь хөрөнгө оруулах сонирхолтой гэсэн үр дүн гарсан.

2025 онд “Go Mongolia” брэндийг олон улсын тавцанд илүү өргөн хүрээнд таниулах зорилт дэвшүүлсэн. Үүнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийг ОУ-д танилцуулан сурталчлах, “Go Mongolia” брэндийг тогтвортой хөгжүүлэх, сурталчилгааны стратегийг шинэчлэх, ОУ-ын судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах,

Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, Монгол Улсын аялал жуулчлалын үнэ цэнийг тодорхойлон, олон улсын зэрэглэл тогтоолгоно. 

2025 онд бид “Go Mongolia” үндэсний брэндийг хөгжүүлж, Монгол Улсыг олон улсын зах зээлд хүчтэй өрсөлдөхүйц аялал жуулчлалын чиглэл болгон сурталчлах болно.

Энэ хүрээнд ардчилсан засаглалтай, тогтвортой эдийн засаг бүхий улс гэдгийг таниулахаас гадна, нүүдлийн соёл, тогтвортой аялал жуулчлалыг онцлон сурталчлах стратегийг хэрэгжүүлнэ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он