Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ГССҮТ-ийн эмч нарын баг Баянхонгор аймгийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна

2025/02/19
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах төсөл”-ийг орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн билээ.
 
Төслийн хүрээнд энэ сарын 4-ний өдрөөс эхлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг Баянхонгор аймагт ажиллаж, орон нутгийн иргэдэд гэмтэл согогийн яаралтай болон төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй юм.
 
Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн их эмч Ц.Батбаяр, Толгойн мэс заслын тасгийн их эмч А.Чинцэцэг, Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч О.Бат-Эрдэнэ, салбар эмнэлгийн Түлэгдлийн төвийн их эмч Д.Жүгдэрнамжил, Гэмтэл согогийн үндсэн мэргэжлийн 2-р курсын резидент эмч Я.Ганхуяг, Д.Цэрэнтогтох нар багтсан байна.
 
Эмч нарын баг 14 хоногийн хугацаанд нийт 132 хүнд үзлэг, оношилгоо хийсэн бөгөөд яс үений эмгэг, мөчдийн хугарал болон толгой, хүзүү, нурууны гэмтлийн мэс заслыг 22 үйлчлүүлэгчид хийжээ.
 
Мөн тус аймгийн Жинст сумын 60 иргэнийг үзлэгт хамруулж, 54 хүнд рентген шинжилгээ хийсэн бол, Шаргалжуут тосгоны 59 иргэнийг үзлэгт хамруулж, 47 хүнд рентген шинжилгээ хийж, онош тодруулан эмчилгээнд хамруулсан байна. Эдгээр үйлчлүүлэгчдээс 58 хүнд гэмтэл согогийн төлөвлөгөөт мэс засал хийхээр төлөвлөсөн аж.
 
Жилийн хугацаанд үргэлжлэх уг төслийн хүрээнд ГГСҮТ-өөс нийт 11 баг хуваарилагдан ажиллах бөгөөд аймгийн удирдлагууд болон ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж тэргүүтэй эмч нарын хамтарсан уулзалтаар тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.  

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он