Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина

2025/02/21

Нийслэлийн хэмжээнд ЕБ-ын 303 сургуульд 380.621 сурагч суралцаж байна. Нийт сургуулийн 76 хувь нь буюу 231 сургууль хотын төвд байрладаг бөгөөд тэдгээр сургуульд 294.156 сурагч суралцаж байгаа юм. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн датанд тулгуурлан судлаачдын тооцоолсноор ЕБС-иудын ойр орчимд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Хичээлтэй үед өдөрт 241.924 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол амралттай үед 132.501 болтлоо 54.7 хувиар хөдөлгөөний ачаалал буурдаг байна.

Жишээлбэл, НЕБ-ын 31 дүгээр сургуулийн нийт суралцагчдын 35 хувь нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь л харьяаллын бүсийн сурагч байдаг бол үлдсэн 65 хувь нь зөөвөрлөгдөн ирж байна. 500 гаруй хүүхэд 10 км зайнаас, 1000 орчим хүүхэд 3-5 км зайнаас тухайн сургуульд зөөвөрлөгдөн ирдэг. Энэ бол ЕБС-ийн ачаалал хотын төв хэсэгт ихсэж, хотын зах руу саарч буйг харуулсан үзүүлэлт юм.

Тиймээс бага сургуулиудын хотын төв рүү төвлөрч буйг сааруулахын тулд гэр хорооллын бүсэд дэд төвүүд байгуулж, дэд төвийнхөө орчимд сургуулиуд барихаар төлөвлөсөн. Энэ нь агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулахад бодитоор хувь нэмрээ оруулна гэж судлагджээ. Эхний ээлжид Шар хад дэд төвд дөрөв, Сэлбэ дэд төвд дөрөв, Баянхошуу дэд төвд хоёр, Толгойт дэд төвд хоёр, нийт 12 бага сургуулийг барихаар төлөвлөж байна. Хоёрдугаар ээлжид 14 бага сургуулийг бусад хүртээмжгүй байгаа хэсэгт барина. Улмаар нийт 26 сургуульд 21.840 суралцагч сурах боломж бүрдэнэ. Эдгээр бодлого шийдвэр Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж зохион байгуулагдах юм.

Төвийн сургуулиуд руу зорчих хөдөлгөөнөөс шалтгаалж, ажлын өдрүүдэд өглөөний 07:00-09:00 цагийн хооронд 32 хувиар, оройны 17:00-20:00 цагийн хооронд 21 хувиар замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Харин амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өглөө, оройн дээрх цагуудад 12 хувьтай байдаг. Мөн нийт суралцагчдын 47,7 хувь нь бага сургуулийн суралцагч байна.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он