Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ

2025/02/25

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк болон арилжааны 10 банк хооронд “АТАР-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг өнөөдөр /2025.02.25/ үзэглэлээ. 

Хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэх ёслолын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Одоогоос нэг сар гаруйн өмнө Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ноос, ноолуур, арьс ширний хөнгөн үйлдвэрийн боловсруулалтын түвшнийг ахиулах том хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээг байгуулсан. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас газар тариаланг мал аж ахуйтай төгс хослуулан, эрчимжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлэх, түүндээ тулгуурлан хөнгөн, хүнсний үйлдвэрүүдээ шинэ шатанд гаргах зорилгын хүрээнд “АТАР-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аян бодлогын баримт бичиг болох гэрээгээ байгуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “АТАР-4” аян хэрэгжихээр Засгийн газрын хөтөлбөр болж баталсан гэдгийг энд цохон тэмдэглэх хэрэгтэй. Уг хөтөлбөрийг 2028 оныг хүртэл хэрэгжүүлснээр газар тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-аар шинээр нэмж ашиглана. Газар тариалангийн эргэлтийн талбайг тэлснээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн хэмжээ дагаад нэмэгдүүлнэ. Үүний тулд тариалангийн талбайг хөрсний элэгдэл эвдрэлээс хамгаална. Монгол Улсын хүн ам 2030 он гэхэд дөрвөн саяд хүрнэ. Дээр нь Монгол Улсыг жил зорин ирж байгаа жуулчин нэг саяд хүрэх юм. Өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангахын тулд тариалалтын хэмжээ, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Нөгөө талаас хөрс хамгааллын бодлогоо шинэ түвшинд гаргаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөртэй хамтран хөрсний үржил шимийг хамгаалан, ойн зурвас байгуулна. Таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттай нэвтрүүлнэ. Ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлнэ. Үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлнэ. Усалгааны дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэн үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ 200 мянган ашиг шимт үхрээр мал сүргээ баяжуулж, эрчимжсэн мал аж ахуйг дэмжиж, эрчимжсэн махны болон сүүний кластер бий болгоно. “АТАР-4”  аяны өөр нэг томоохон ажил нь эрчимжсэн мал ахуйн суурь тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх юм. Үндсэндээ тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлд хувьсгал хийнэ. Эрчимжсэн мал аж ахуй буюу үхэр, гахай, тахианы кластерийг бий болгоход уурагт тэжээл үйлдвэрлэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Ийнхүү цогц аяны хэрэгжүүлснээр газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тулгуур болгон хөгжүүлэхээр зорьж байна. Малчин тариаланчдыг үйлдвэрлэгчидтэй шууд холбох нэгдсэн сүлжээ бий болгож, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүх оролцогчдыг хамтран хөгжих цогц хөдөлгөөн өрнүүлнэ. Эцэст нь Монгол Улс хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, экспортод чиглэсэн XXI зууны хөдөө аж ахуйг бий болгох зорилтыг хэрэгжүүлнэ. Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар өнөөдөр нэг тэрбум ам.долларын экспорт хийж байгаа бол “Цагаан алт” болон “АТАР-4” аян гэсэн өөр хоорондоо уялдаатай хөтөлбөрүүд хэрэгжсэнээр хоёр тэрбум экспорт ийж чадна” гэв.

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд арилжааны банкууд газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрийн чиглэлээр 800 тэрбум төгрөгийн зээл олгох юм. Үүнээс 350 тэрбум хүртэлх төгрөгийг эргэлтийн хөрөнгө, 450 тэрбум хүртэлх төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгоно. Улсын төсвөөс 2025 онд зээлийн хүүгийн дэмжлэг 52.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх бөгөөд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүний 10 хувийг Засгийн газраас санхүүжүүлнэ. Зээлийн хугацаа эргэлтийн хөрөнгийн зээлд хоёр жил хүртэл, хөрөнгө оруулалтын зээл дөрвөн жил хүртэл байхаар гэрээнд тусгажээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Сүүлийн хэдэн жил дэлхий нийт цар тахал, дайн тулаантай хурцадмал нөхцөл байдлыг туулж байна. Энэ нь улс орон хүнсний аюулгүй байдлаа хамгаалах нь ямар чухал болохыг ойлгуулсан цаг үе байлаа. Монгол Улс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээ эцсийн шат хүртэл нь боловсруулж чаддаг эдийн засагтай болох ямар чухал болохыг өнгөрсөн тохиолдсон үйл явдлууд харуулсан. Төв банкны хүнсний аюулгүй байдал, тариалангийн тогтвортой байдлыг хангах хөтөлбөрт хамтран ажиллаж буйдаа баяртай байна” гэсэн юм.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулахад хөрөнгө оруулалтын зээлийг дараах 15 чиглэлд олгоно.  

1. Иж бүрэн механикжсан үтрэм байгуулах;

2. Төмс, хүнсний ногооны механикжсан агуулах, зоорь шинээр байгуулах;

3. Хүлэмжийн аж ахуй, ургамлын үйлдвэр (гидропоник, аэропоник) шинээр байгуулах;

4. Газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр худалдан авах,

5.Мөөгний үйлдвэр байгуулах, өргөжүүлэх;

6. Махны үхрийн аж ахуйн үйлдвэрлэлээ өргөтгөх, шинээр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах;

7. Өсвөр мал бордох аж ахуйгаа өргөтгөх, шинээр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах;

8. Шувууны аж ахуйн үйл ажиллагааг тогтворжуулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах;

9. Тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шинээр байгуулах, өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах;

10. Зөгийн аж ахуйн үйл ажиллагааг тогтворжуулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах;

11. Сүүний үхрийн аж ахуй (кластер) шинээр байгуулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах;

12. Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх;

13. Үр тарианы гаралтай (шар буурцаг, царгас, вандуй, шош, сэвэг зарам, маалинга, хөх тариа, арвай) боловсруулах үйлдвэр шинээр байгуулах, өргөтгөх, шинэ тоног төхөөрөмж худалдан авах;

14. Хүнсний худалдаа, махны агуулах шинээр байгуулах, өргөтгөх, агуулахын шинэ тоног төхөөрөмж худалдан авах;

15. Сав, баглаа боодлын (хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний) үйлдвэр шинээр байгуулах;

Холбоотой мэдээ

Өнөөдөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Богдхан ууланд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Богдхан ууланд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
Ирэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд
Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ой, улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит бөхийн барилдаан болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1615 болжээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Тэтгэврийн реформ, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэлд дэлхийн банктай хамтран ажиллана
Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Өнөөдөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Дугуйтай-Улаанбаатар марафон 2025" тэмцээний үеэр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно
Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он