Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Битүүлэх ёс уламжлал

2025/02/28

Монголчууд эрт дээр үеэс Сар шинийн баярыг тэмдэглэж ирсэн бөгөөд олон ёс уламжлал байдгийн нэг нь битүүлэх ёсон билээ. Оны хамгийн сүүлийн өдөр саргүй байдаг учир “Битүүн” хэмээн нэрийджээ.

Энэ өдөр бүх зүйл бүтэн битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл юм. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээж, орчин тойрноо цэвэр ариун байлгадаг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.

Нар баруунаа шингэсэн хойно битүүлэх ёсон эхэлдэг. Битүүнд идээ цагаагаа бэлтгэж, хаалганы баруун тотгоны дээр цэвэр тунгалаг мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай.

Мөн цэвэр цэмцгэр хувцсаа өмсөж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой.

Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай.

Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь уралдуулах, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог.

Битүүний өдөр цээрлэх зан үйл

  • Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэг гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тонтоож буй хэрэг.
  • Мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ.
  • Хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгахыг цээрлэнэ.
  • Битүүний өдөр нохой зодохыг цээрлэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдоно гэж үздэг. Харин цадтал хоолло.
  • Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
  • Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээнэ.
  • Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
  • Гэр орондоо хэл ам, хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр, улс орон амар тайван бус байна хэмээн цээрлэдэг заншилтай.

Холбоотой мэдээ

Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийслэлийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна
"Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийслэлийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна
"Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
Эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчилд холбогдсон 9 ААН, 312 иргэнд арга хэмжээ авчээ
ГИХГ: БНХАУ-ын иргэн Yang Yao-г албадан гаргалаа
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
СБД-ийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Г.Дамдинням: АИ-92 автобензиний импортын хэмжээ хангалтгүй байгаа ч аль болох хүргэж, тасалдуулахгүй байхыг хичээж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он