Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЗГ: Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна

2025/03/19

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, дүрэм журмыг цөөлж, оновчтой болгох, төрийн бүх үйлчилгээг ДАН системтэй холбох ажлыг эрчимжүүлэх, тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажиллагааг нэгтгэн сайжруулах шийдвэрийг гаргалаа.

Төрийн болон бизнесийн үйлчилгээнүүд нэг удаагийн нэвтрэх код, цахим шуудангийн хаяг, гар утасны дугаар, тоон гарын үсэг хэрэглэгчийн нэр, нууц үг зэрэг олон төрлийн арга хэрэгслийг ашиглан иргэнийг цахим орчинд таньж, баталгаажуулж байна. Эдгээрээс хамгийн найдвартай, аюулгүй хэлбэр нь тоон гарын үсэг аж.

Монгол Улс 2022 онд тоон гарын үсгийг иргэддээ 5 жилийн хугацаатай үнэ төлбөргүй олгосон. Одоогийн байдлаар 1.3 сая иргэн тоон гарын үсэгтэй болсон ч өнөөдрийг хүртэл иргэд түүнийг хаана, юунд, ямар зориулалтаар ашиглах талаар ойлголтгүй байна.

Түүнчлэн 155,074 аж ахуй нэгж тоон гарын үсгийг тендерт оролцохдоо л ашиглаж байгаагаас өөр хэрэглээ байхгүй гэхэд болохоор байна.  

Иймд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд иргэнийг найдвартай таньж, баталгаажуулах хэрэгцээ шаардлагад үндэслэн Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг ийнхүү хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тоон гарын үсэг нь цахим орчинд баримт бичиг, мэдээллийг баталгаажуулах, хамгаалах зориулалттай криптограф технологи юм. Тоон гарын үсгийг ашигласнаар орон зай үл хамааран баримт бичгийг баталгаажуулах, улмаар цахим албан хэрэг хөтлөлтийг дэмжиж, байгууллагын бичиг хэрэг, шуудангийн зардлыг хэмнэх боломж олгодог. Түүнчлэн цахим гэрээ, хэлцлийг гар утас, таблет ашиглан тоон гарын үсгээр баталгаажуулж, цаг хугацаа хэмнэх, шифрлэж хамгаалсан түлхүүрээр баримт бичгийн нууцлалтай, бүрэн бүтэн байдлыг хангах давуу талтай байдаг гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Хууль бусаар аргаль агнасан тохиолдолд 44 сая төгрөгөөр торгоно
Монгол Улс, БНСУ-тай Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааг шинэчлэв
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1641 хүнийг хамруулав
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганаар Монгол Улсад өгөх дүгнэлт, зөвлөмжүүдийг баталлаа
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Лаг шатаах үйлдвэр төслийн бүрэн шинжилгээний ажлын хэсэг техник, санхүү болон хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он