Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Боловсролын үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

2024/04/09

Боловсролын Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв.

Тэрбээр “Засгийн газраас Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, батлуулж, эрхзүйн орчныг шинэчилсэн. “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрдэм мэдлэгийг дээдэлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ингэснээр 2030-2040 онд Шинжлэх ухаан, инноваци, технологийн эрин үеийг хамтдаа бий болгох боломжтой. Үүнд бэлтгэхийн тулд боловсролын системээс эхэлнэ” гэлээ.

“Өдгөө дэлхийн нийгэм, эдийн засагт цар тахлын дараах үр нөлөө, өөрчлөлтүүд гарч, улс төр, геополитикийн хувьд нэг туйлтаас олон туйлт болон хувьсаж байна. Ийм эгзэгтэй цаг үед хоёр том гүрний дунд оршдог, парламентын засаглалтай ардчилсан Монгол Улс боловсролын салбартаа онцгой анхаарах ёстой гэв. Боловсролын хөтөлбөрийн цөм нь дэлхийд өрсөлдөх чадвар эзэмшсэн, түүх, өв соёлоо мэддэг, монгол сэтгэлгээтэй эх оронч иргэнийг бэлтгэх нь зүйтэй” хэмээв. Мөн хамгийн чадварлаг хүмүүс багш болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэйг Ерөнхий сайд онцоллоо.

Боловсролын үндэсний зөвлөлийн дэд дарга, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын талаар танилцууллаа.

БШУЯ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Боловсролын үнэлгээний төвөөс 2018-2022 онд хийсэн сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа, оношлох үнэлгээ, сурах бичгийн агуулгын шинжилгээний үр дүнгүүд нь сургалтын хөтөлбөр, сурах бичигт туссан агуулга нь танин мэдэхүйн сэргээн санах ойлголтын түвшинд төвлөрсөн, хэрэглээний болон бүтээлч түвшинд анхаарал хандуулаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл давтамжтай хийгдэж ирсэн ч үзэл санааны хувьд “судлагдахууны агуулга төвтэй сургалтын хөтөлбөр” бүрэн өөрчлөгдөхгүй байгаа талаар дурдлаа. Мөн олон улсын дундажтай харьцуулахад бага боловсролын түвшинд судалж буй хичээлийн тоо ойролцоо, суурь боловсролын түвшинд харьцангуй олон байна гэжээ.

Ирээдүйн ур чадварын олон улсын судалгаагаар аналитик сэтгэлгээ ба инновац, идэвхтэй суралцахуй ба суралцахуйн арга барил, асуудлыг цогцоор нь шийдэх чадвар, шүүн тунгаах, задлан шинжлэх чадвар, бүтээлч сэтгэлгээ ба шинэ санаа дэвшүүлэх чадвар, технологи хэрэглэх чадвар, технологийн загварчлал ба программчлал, бэрхшээл сорилтыг даван туулах чадвар учир шалтгааныг ойлгох, шийдэл, санаа дэвшүүлэх чадвар чухал байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын багц хууль батлагдсанаар сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, үндэсний үнэлгээний тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт, сургууль, цэцэрлэгийн менежмент, засаглал, цахим шилжилт гэсэн зургаан асуудал дээр шинэчлэлт хийх боломж бүрдсэн гэдгийг тэмдэглээд дээрх судалгаануудын дүнд тулгуурлан сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хийнэ гэлээ.

Энэ хүрээнд сургалтын хөтөлбөрийн “Хүүхэд бүрийн авьяас” гэх ерөнхий үзэл санааг “Хүүхэд бүрийн чадамж” байхаар тусгасан. Мөн одоогийн хөтөлбөрт суралцахуйн хүрээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ тодорхойгүй байдаг бол шинэ хөтөлбөрт заавал судлах хичээл, сонгон судлах хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэх мэтээр суралцахуйн хүрээг нарийвчлан, суурь чадамжийн үнэлгээ, ерөнхий чадамжийн үнэлгээ, олон улсын үнэлгээ гэхчлэн тодорхойлсон ба тэгш хамруулах зарчим, арга зүйг баримтлах ба суралцагчийн эзэмших чадамж цогцоор авч үзсэн” гэв.

Ерөнхий сайд Боловсролын салбарын реформд Засгийн газрын манлайлал хэрэгтэй, Засгийн газрын тэргүүний хувьд бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв. Боловсролын хөгжил бүх зүйлийн суурь учир сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловрсуулахдаа багш, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөллийн санал, дүгнэлтийг тусгах, их өгөгдөл, математик тооцоололд тулгуурлаж, яамд, салбар дундын ороцлоог хангаж, маш тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжихүйц, хугацаатай, бодит тоо, зорилтыг дэвшүүлж шийдвэрлэхийг зөвлөлийн гишүүдэд даалгав.

Боловсролын салбарын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үзэл баримтлал”-ыг Боловсрол үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, батална.

Холбоотой мэдээ

Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байна
АТГ: Нийтийн албанд томилогдох 234 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Нийтийн албанд томилогдох 234 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ
Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн дцс, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх EPC гэрээнд гарын үсэг зурлаа
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ
Өнгөрсөн сард цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олгов
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил үргэлжилж байна
Жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тохиолдол 16 хувиар өссөн байна
Япон улсад адууны махны экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
“Эрдэнэс Монгол” нэгдэл энэ оны эхний хагас жилийн дүнгээр 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ
Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он