Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2025/04/05

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 04-ний үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 00 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугараас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Төсөл санаачлагч гишүүн илтгэлдээ, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон олон тулгуурт, хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлэх, банк санхүүгийн зах зээлийн эрсдэл даах, найдвартай байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлснийг дурдав.

Мөн тэрбээр, Банкны салбарын нийт актив хөрөнгийн хэмжээ 2025 оны 2 дугаар сарын байдлаар 67 их наяд төгрөгт хүрч, 2011 онтой харьцуулахад 7 дахин өссөн байна. Банкны системийн чанаргүй зээлийн түвшинг харгалзан санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна гээд өнөөдрийн байдлаар 13 банк, 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд зээлийн мэдээллийн санд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийг тогтмол нийлүүлж байгаа бөгөөд Зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 4.7 сая зээлийн мэдээллийн өгөгдөл хадгалагдаж байна. Энэхүү их өгөгдлийг үр ашигтай ашиглах, зээлдэгчдийн зээлжих чадварыг тоон мэдээлэлд үндэслэн үнэлэх боломжийг одоогийн үйлчилж буй хуулиар бүрэн зохицуулагдаагүй байгааг танилцуулгадаа онцолж байлаа.

Санхүүгийн үйлчилгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртэхээс гадна санхүүгийн сахилга баттай иргэд, аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг нөхцөлийг бий болгох боломжтой. Өөрөөр хэлбэл, санхүүгийн сахилга баттай иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлжих чадварыг барьцаанд тулгуурлаж биш их өгөгдөл, дэвшилтэт технологи ашиглан тогтоож, уян хатан нөхцөлтэй, зээлдэгчийн оноонд суурилсан санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг Э.Батшугар гишүүн танилцуулгадаа дурдсан. 

Хуулийн төсөлд зээлдэгчийн зээлжих чадварыг тогтоох нэгдсэн онооны аргачлал, журам батлахаар шинэ зохицуулалт тусгаж, зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд зургаан жилээр тусгах зохицуулалтыг зургаа хүртэлх болгож өөрчилсөн. Олон улсын сайн жишгийг дотоодоо нэвтрүүлэх зорилгоор Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, зээлийн хүүг 2-4 хүртэлх нэгж хувиар бууруулж, зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана. Мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх, барьцаа хөрөнгийн шаардлагыг 10 хувиар бууруулах, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх зэрэг санхүү, эдийн засгийн таатай нөхцөлүүдийг бүрдүүлнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байлаа.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаараа  уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лувсанжамц танилцуулав. 

Тэрбээр, Хуулийн төсөл батлагдсанаар зээлдэгчийн зээлжих зэрэглэлийг тогтоох онооны нэгдсэн аргачлалтай болох бөгөөд банк, санхүүгийн салбарын үйлчилгээ, бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, салбарын тогтвортой хөгжил, хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэхийг дурдахын зэрэгцээ Байнгын хорооны хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэснийг онцлон тэмдэглэсэн.

Чуулганы нэгдсэн хуралдааны энэ өдрийн ажлын цаг дуусах дөхсөн тул хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов. 

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэсний дагуу хууль тогтоолуудын эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Хууль бусаар аргаль агнасан тохиолдолд 44 сая төгрөгөөр торгоно
Монгол Улс, БНСУ-тай Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааг шинэчлэв
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1641 хүнийг хамруулав
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганаар Монгол Улсад өгөх дүгнэлт, зөвлөмжүүдийг баталлаа
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Лаг шатаах үйлдвэр төслийн бүрэн шинжилгээний ажлын хэсэг техник, санхүү болон хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он