Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Онлайн ажил байна” гэх зараар 5-15 мянган төгрөгийн урьдчилгаа авч бусдыг залилжээ

2025/04/14

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2025.04.07-оос 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд) 48,378 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 299 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 98, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Өмчлөх эрхийн эсрэг 93, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 12, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 72, бусад 9 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 69,862 үйлдэлд 70,096 хүн холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,

-216 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж,

-121 баривчилж, эрх хасаж,

-576 иргэнийг торгож, эрх хасаж,

-69,183 иргэнийг шийтгэврээр торгож нийт 69,862 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 68,877 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 985 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2600, Танхайрах 159, Хүний биед халдах 331, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 187, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 65,213, бусад 1,606 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 77 иргэнд 23,100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 187 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шалгаж байгаа хэргийн талаарх:

 Иргэн “Б” нь фэйсбүүкт “Онлайн ажил байна” гэх зар мэдээлэл байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдээс урьдчилгаа мөнгө болох 5000 төгрөгөөс 15,000 төгрөгийн хооронд мөнгөн дүнгээр мөнгө шилжүүлсэн тохиолдолд ажилд оруулна гэх нэрийдлээр иргэдээс олон удаагийн үйлдлээр банкны харилцах дансаар мөнгө шилжүүлэн авсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн “Б”-ийн бусдыг хуурч мэхлэн нийт 62 удаагийн үйлдлээр иргэдийн эд хөрөнгийг залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.          

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Олон нийтийн цахим сүлжээнд энэ оны 04 дүгээр сарын 07, 09-ний өдрүүдэд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн талаарх мэдээллүүдийг иргэд байршуулсан.

Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн “М” нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Мөн иргэн “Б”-ийн энэ оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хархорин худалдааны төвийн орчим 3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дээрх жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Холбоотой мэдээ

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Маргаашаас тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Маргаашаас тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он