Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа

2025/04/14
 

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “КОП-17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар” байгуулж, дүрмийг батлах тухай” асуудлыг танилцууллаа. НҮБ-тай хамтран “UNCCD COP17 ULAANBAATAR” бага хурлыг ирэх 8 дугаар сарын 14-28 өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор тус цэцэрлэгт хүрээлэнд дэд бүтэц татах шаардлагатай бөгөөд холбогдох салбар байгууллагууд хамтран угсралтын ажлыг энэ сард эхлүүлэхээр төлөвлөсөн байна.  НҮБ-ын талуудын бага хурлаар ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхтэй холбоотой байгаль орчин, газар, усны нөөцийг хамгаалах чиглэлээр бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө санхүү босгох зэрэг асуудлыг хэлэлцдэг тул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах санал дэмжигджээ. Харин тус дэд бүтцийг хурлын дараа хэрхэн үр дүнтэй ашиглах, цаашдаа цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг зориулалтын бусаар ашиглахгүй байх талаар Засаглал, эрх зүйн хорооны гишүүд санал хэллээ.

Үүний дараа “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам” батлах тухай асуудлыг Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулав.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсийн өрх сууцаа дулаан алдагдалгүй болгож, хатуу түлш буюу нүүрсийг хэрэглээнээс халах зорилготой уг төслийн хүрээнд гэр, орон сууцаа дулаалж, дулаан алдагдалгүй болгох, хатуу түлшийг хэрэглээнээс халсан өрхүүдэд нэг удаа тоног төхөөрөмж үнэгүй суурилуулах болон бүх төрлийн хийн түлш болон цахилгаан халаагуурын хэрэглээний үнийн урамшуулал олгох талаар тусгаад буй. Эхний ээлжид нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн талаар танилцууллаа.

Мөн “Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Франц улстай хамтран “Дүүжин замын тээвэр” төслийг эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ыг байгуулах шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Өнөөдрийн хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Засаглал, эрх зүйн хорооны гишүүд холбогдох албаныхнаас асуулт асууж, санал хэлсэн бөгөөд НИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал:

  1. “КОП-17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар” байгуулж, дүрмийг батлах тухай”
  2. “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам” батлах тухай
  3. “Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай

Холбоотой мэдээ

Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, бойжилт 99.0 хувьтай байна
Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, бойжилт 99.0 хувьтай байна
Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
ЗГ: 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Зөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ
НД-ын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгж байгууллагын арилжааны банк дахь битүүмжилсэн дансыг 1 сарын хугацаатайгаар нээнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он