Сэтгэгдэл 0

Баянгол дүүргийн хэмжээнд 21 байршилд 292 гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөөд байна.
Нийслэлийн Засаг даргын А/211 захирамжаар энэ онд Баянгол дүүрэгт 39 байршилд 626 гарааш буулгаж, газар чөлөөлөхөөр болсон. Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 9-р хороонд 14, 10-р хороонд 32, 18-р хороонд 68 гараашийг буулгажээ.
Дээрх чөлөөлсөн талбайг иргэдийн санал хүсэлтийн дагуу ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.