Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДЛААР СЭЛЭНГЭ АЙМАГТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025/04/03
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газартай хамтран "Өсвөр насныхан холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, түүнд нөлөөлж буй хүчин зүйл" сэдэвт хэлэлцүүлэг /2025.04.02/ зохион байгууллаа.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Өнөөгийн манай нийгэмд хүүхэд ахуйн осолд хамгийн их өртдөг газар нь гэр бүлийн орчин, хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэмт хэргийн 70 хувийг мөн л гэр бүл, ойр дотныхон үйлдсэн байна. Иймд хүүхдийг гэмт хэрэгт холбогдох, хохирогч болгохгүйн тулд урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус чиг үүргийн бүхий л байгууллага нийлж хамтрахаас гадна эцэг эх, асран хамгаалагчдыг татан оролцуулах, тэднийг соён гэгээрүүлэх зайлшгүй шаардлага байна” гэлээ. 

Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан илтгэлдээ "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал" сэдвийг тусгайлан тусгаж, холбогдох саналын хамт 2025 оны 3 сарын 31-ний өдөр УИХ-д хүргүүлсэн” болохыг онцоллоо. 

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газраас хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал дахь төрийн захиргааны байгууллагын оролцоо, чиг үүргийн талаар мэдээлэл өгсөн бол аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Г.Бат-Орхон хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого чиглэлээ танилцуулав.

Хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймаг дахь хууль сахиулах болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллагууд, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, аймгийн 17 сумын хамтарсан багийн төлөөлөл, аймгийн хэмжээний 57 багийн Засаг дарга, боловсролын байгууллагуудын төлөөлөл, хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагынхан оролцож, байр суурь, санал хүсэлтээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, бойжилт 99.0 хувьтай байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, бойжилт 99.0 хувьтай байна
Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
ЗГ: 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Зөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ
НД-ын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгж байгууллагын арилжааны банк дахь битүүмжилсэн дансыг 1 сарын хугацаатайгаар нээнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он