Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хээрийн түймэр гарч, малын саравч, гэр шатжээ

2025/05/01

Энэ оны 04-р сарын 29-ний өдөр 12 цаг 15 минутад Хэнтий аймгийн цагдаагийн газар “Норовлин сумын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч байна” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байна.

Аймгийн цагдаагийн газраас түймэр гарсан нутаг дэвсгэрт хүний санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарсан эсэх талаар хэргийн газар  шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар гал нь тус сумын иргэн  А-ийн гэрийн гаднаас эхэлж, түймэр нийт 200 га орчим талбайг хамарч, улмаар тус сумын иргэн Д-ийн Монгол гэр, малын саравч шатсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.  

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 2024 онд “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэргийн шинжтэй 9 хэрэг бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Эрүүгийн хуульд иргэд гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Харин ой, хээрийн түймрийг санаатай тавьсан үйлдэлд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Уг санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон мөн их хэмжээний хохирол учирсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.

Хаврын хуурайшил их, салхитай энэ цаг үед иргэдийн ил задгай үнс нурам хаях, татсан тамхины ишийг унтраалгүй орхих зэрэг санамсар болгоомжгүй,  хайхрамжгүй үйлдлийн улмаас олон мянган га талбай газар шатаж, үүгээр ч зогсохгүй иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж байгаа тул Иргэн бүр хариуцлагатай байцгаая.

Холбоотой мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт хэргийн газрыг 3D орчинд баримтжуулах технологи нэвтрүүллээ
Японд 100 ба түүнээс дээш насныхны тоо анх удаа 100 мянгыг давжээ
Олимпын таеквондогийн пүмсэ төрлөөр Монгол Улс дэлхийн аваргатай боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сонгинохайрхан дүүрэгт хэргийн газрыг 3D орчинд баримтжуулах технологи нэвтрүүллээ
Японд 100 ба түүнээс дээш насныхны тоо анх удаа 100 мянгыг давжээ
Олимпын таеквондогийн пүмсэ төрлөөр Монгол Улс дэлхийн аваргатай боллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК тус бүр 20 орчим сая төгрөгийн цалинтай 11 захирал, 6 газрын даргатай
Итгэл үзүүлэх асуудал чуулганаар орвол Засгийн газар огцрох нь ээ
2026-2027 оны гурилын хэрэгцээг дотоодын улаанбуудайн ургацаас бүрэн хангах боломжтой
"Мянган инженер" хамтарсан судалгаа, бизнесийн түншлэл 2026" арга хэмжээ боллоо
Монголын уул уурхайн төслүүдийг танилцуулж, харилцан туршлага солилцлоо
Судалгаа: Олон улсын судалгаагаар агаарын бохирдол нь амиа хорлох эрсдэл нэмэгдэхтэй холбоотой болохыг тогтоожээ
Төрийн байгууллагын тусгай дугаарын үйлчилгээний хүртээмжтэй холбоотой гомдол нэмэгдэж байна
Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ
Ой, хээрийн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад анхааръя
Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Томас Графыг хүлээн авч уулзлаа
Богдхан уулын дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он