Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав

2024/04/15

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн шинжлэх ухаан, технологийн өргөн хамтын ажиллагаатай. 2014 оноос эхэлсэн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд нийт таван төгсөлтөөр олон залуусыг сургасан бөгөөд тэдний 19 нь тус дүүрэг дэх ААН-үүдэд үлдэж ажилласан байна.

Тус дүүргийн дарга Морисава Киокото Монгол залуусыг суралцуулж, мэргэшүүлэхдээ мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнийг бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн айлчлалын хүрээнд дээрх харилцаа улам өргөжин, тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Харин Шинагава дүүргийн ИТХ-ын хувьд нийт 40 төлөөлөгчтэй. Дүүргийн иргэд, аж ахуйн нэгжийн нийтлэг ашиг сонирхлыг дэмжсэн бодлогын шийдвэрийг гаргах, тэр тусмаа Шинагавад буй жижиг дунд үйлдвэрүүд, гарааны компаниудын үйл ажиллагааг дэмжих, бойжуулах чиглэлээр тусгай бодлого хэрэгжүүлэн ажилладаг гэдгийг Шинагава дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи тодотголоо. 

TBM LIMEX: Хуванцрыг ангилах, дахин боловсруулах үйлдвэрийг нийслэлд байгуулах сонирхлоо илэрхийлэв 

Ж.Батбаясгалан тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн мөн Канагава мужийн Кавасаки хот дахь орчин үеийн технологи бүхий хог дахин боловсруулах үйлдвэр, TBM LIMEX компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэр нь жилд 40 мянган тонн хуванцрын хаягдлыг цуглуулж, 24 мянган тонныг нь дахин боловсруулах хүчин чадалтай. Нэг цагт 4 тонн хог хаягдлыг ангилан ялгадаг үйлдвэрийн бүх процесс бүрэн автомажсан бөгөөд 24 цаг тасралтгүй ажилладаг. Хог хаягдлаа ялгах, дахивар болон ангилах нь амьдралынх нь өдөр тутмын хэмнэл, соёлын салшгүй нэгэн хэсэг болсон Япон улсад энэ төрлийн үйлдвэрээ бодлогоор дэмждэг бөгөөд үйлдвэрийнхээ ноу хоуг Монгол Улсад нэвтрүүлэх, хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ үйлдвэрийн удирдлага хэлж байлаа. 

Мөн тус компани цаасны үйлдвэрлэлд “хувьсгал” авчирсан LIMEX-ийн салбар үйлдвэртэй. Ойг хамгаалах, усны хэрэглээг багасгах зорилгоор шохойн чулуунаас цаас гаргаж авсан гэсэн үг. Шохойн чулууны давуу тал нь хаа сайгүй байдаг хэмээн тус компанийн төлөөлөл онцолж байлаа. Тодруулбал шохойн чулууг полиэтилентэй хольж гаргасан цаасаа “LIMEX” гэж нэрлэжээ. Энэ цаас хөнгөн, хямд, усанд нордоггүй, чанартай, дахин боловсруулах боломжтой гэх мэт давуу талуудтай аж. 2030 он гэхэд энэ цаасны хэрэглээ хоёр дахин өснө гэж үйлдвэрлэгчид нь үзэж байна.“LIMEX” цаасны тухайд модноос гаргаж авдаг цаасыг ирээдүйд бүрэн орлоод зогсохгүй машин, хувцас, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрт ашиглах материал болох аж. Яг энэ төрлийн бизнесээрээ Япон Улс нь АНУ-д 40 гаруй муж, хотуудад 200 гаруй патент бүртгүүлээд байгаагаа энэ үеэр танилцуулсан юм. Япон даяар 10 мянга орчим компани өдөр тутмын үйл ажиллагаандаа LIMEX материалыг ашиглаж хийсэн цаас болон бусад зүйлсийг хэрэглэж байгааг тэрбээр тодотголоо. 

Улмаар нийслэлд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйлдвэр байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн уламжилсан юм. Нийслэлийн ИТХ-ын даргад хандан энэ талаар бодлогын хувьд дэмжиж ажиллахыг мөн хүслээ.

Холбоотой мэдээ

Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
“Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриалгыг дэвшүүлж байна
НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
“Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриалгыг дэвшүүлж байна
НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Нийт нутгаар хуурайшилт ихтэй байна
Далайд гарцгүй орнуудын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” болж байна
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд 60 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он